Индонез улс дэлхийн эдийн засгийн 35 хувийг бүрдүүлдэг БРИКС-ийн хөгжиж буй томоохон орнуудын бүлэгт нэгдэн орох хүсэлтэй байгааг тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдэв.

Энэ долоо хоногт Оросын Казань хотноо БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт болсон бөгөөд пүрэв гарагт Индонезийн Гадаад хэргийн яам тус бүлэгт элсэх үйл явц эхэлсэн болохыг мэдэгдсэн байна.

Шинээр томилогдсон Гадаад хэргийн сайд Сугионо Индонез улс БРИКС-д элсэж байгаа нь бие даасан идэвхтэй гадаад бодлогын нэг илрэл. Бид тодорхой нэг блокт нэгдэж байгаа нь чухал биш, харин форум бүрт идэвхтэй оролцох нь бидний зорилго юм гэж мэдэгджээ. 

Хүн амаараа дэлхийд дөрөвт ордог Индонез улс нь эвсэлд үл нэгдэх гадаад бодлого баримталдаг. 

Ням гарагт албан ёсоор ажлаа хүлээн авсан Ерөнхийлөгч Прабово Субианто Хятад, АНУ гэлтгүй бүх улс оронтой нөхөрсөг харилцаатай байх болно гэж хэлээд, Индонези улс ямар ч цэргийн эвсэлд нэгдэхгүй гэдгийг дахин онцолжээ.

Индонезийн Гадаад хэргийн сайдын хэлснээр БРИКС-ийн үйл ажиллагаа нь Прабовогийн засгийн газрын гол зорилтууд болох хүнс, эрчим хүчний аюулгүй байдал, ядуурлыг арилгах, хүний ​​нөөцийг нэмэгдүүлэх зэрэгтэй нийцэж байгаа аж. Мөн тус улс бүлэглэлийг дэлхийн өмнөд хэсгийн ашиг сонирхлыг дэмжих хөдөлгүүр гэж үздэг болохыг хэлжээ. 

Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний хэлснээр 30 гаруй улс орон БРИКС-т элсэх хүсэлтээ илэрхийлсэн байна.

Одоогоор бүлэглэлд Бразил, Хятад, Египет, Этиоп, Энэтхэг, Иран, Орос, Өмнөд Африк, Арабын Нэгдсэн Эмират гэсэн есөн гишүүн улс багтдаг.

Эх сурвалж: Reuters

#Индонези, #Брикс,