Сансар судлалын аварга “Boeing” компанийн зохион бүтээсэн холбооны хиймэл дагуул тойрог замд задарчээ.
Хиймэл дагуулын оператор “Intelsat” компани “iS-33e” хиймэл дагуулын эвдрэл Европ, Африк болон Ази-Номхон далайн бүс нутгийн зарим хэрэглэгчдэд нөлөөлсөн болохыг мэдэгдсэн байна.
Хиймэл дагуулын талаарх мэдээллийг АНУ-ын Батлан хамгаалах яамны харьяа “SpaceTrack” вэб сайт мөн баталжээ. Платформ дээрх сэрэмжлүүлэгт бичсэнээр АНУ-ын сансрын хүчин одоогоор хиймэл дагуулын 20 орчим хэлтэрхийг ажиглаж байгаа аж.
“Boeing” компани сүүлийн үед “Starliner” сансрын хөлөгтэй холбоотой асуудал, арилжааны онгоцны үйлдвэрийн ажилчид нь ажил хаялт зарласан зэрэг олон хямралтай тулгараад байгаа.
Зургадугаар сард “Boeing”-ийн “Starliner” капсул хоёр сансрын нисэгчийг Олон улсын сансрын станцад (ОУСС) хүргэсэн ч техникийн асуудлаас болоод тэднийг уг капсулаар буцааж авчрахад аюултай гэж НАСА үзсэн.
“Starliner” нь есдүгээр сард автомат жолоодлогын тусламжтайгаар дэлхийд газардсан бол ОУСС-д гацсан сансрын нисгэгчид ирэх хоёрдугаар сард Илон Маскийн “SpaceX” компанийн бүтээсэн сансрын хөлгөөр дэлхийд буцаж ирэх төлөвлөгөөтэй байна.
Түүнчлэн тус компанийн арилжааны онгоцны үйлдвэрийн 30,000 гаруй ажилчид өнгөрсөн сараас хойш ажил хаялт зарлаад байгаа.
Компанийн зүгээс үйлдвэрчний эвлэлийн шаардлагыг биелүүлэхээс удаан хугацаанд татгалзсан ч эцэст нь ирэх дөрвөн жилийн хугацаанд ажилчдын цалинг 35 хувь хүртэл нэмэхээр санал тавьсан байна. Үйлдвэрчний эвлэлийн гишүүд өнөөдөр компанийн саналыг хэлэлцэж, санал хураалт явуулах юм.
“Boeing” компанийн зүгээс 35 тэрбум доллар хүртэлх санхүүжилт хайж байгаагаа өнгөрсөн долоо хоногт зарласан. Мөн арваннэгдүгээр сараас эхлэн нийт ажилчдынхаа 10 орчим хувь болох 17,000 ажилтнаа цомхотгож эхлэхээ мэдэгдээд байгаа.
Долдугаар сард тус компани 346 хүний амь насыг авч одсон “737-MAX” онгоцны хоёр осолтой холбоотой 2021 онд байгуулсан яллах хугацааг хойшлуулах тухай хэлцлийг зөрчсөнийхөө төлөө 243.6 сая долларын төлбөрт унасан юм.
Эх сурвалж: BBC

#Хиймэл дагуул, #Boeing,