Азийн гэрэл зурагчдыг нэгэн дээвэр дор цуглуулдаг “Crossing Bridges” төсөл 21 дэх жилдээ Сингапур улсад (2024.10.08-10.13) амжилттай боллоо. 10 орны 100 орчим гэрэл зурагчин хамрагдсан энэ удаагийн хөтөлбөрийн хамгийн залуу оролцогч нь Монголын баг байв. 

Бүрэлдэхүүнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гишүүн гэрэл зурагчид болон аяллыг санаачлагч “Чандмань трэйвл” ХХК-ийн төлөөлөл багтсан юм.

Энэ өдрүүдэд хөтөлбөрт оролцогчид гэрэл зураг хэмээх нэг хэлээр ярилцаж, харилцан туршлага солилцож, Азийн бар гэгддэг Сингапур улсын өвөрмөц газруудад зураг авалт хийсэн юм. 

100 гаруй оролцогчийг хольж зургаан багт хуваасан бөгөөд багийн болон ганцаарчилсан контент бүтээж хөтөлбөрийн сүүлийн өдөр шилдгүүдээ тодруулав. Мөн “Crossing Bridges-22” арга хэмжээг ирэх жил аль улс зохион байгуулахыг зарлаж, Шир Ланка улсын баг эрхээ авлаа.

Сингапурт гэрэл зурагчид,
-The nine emperor gods festival,
-Fire dragon festival,
-Raffles Maria,
-Bird paradise,
-little india гэсэн “жим”-ээр явж олон сайхан бүтээлийг гэрэл сүүдрээр урласан юм.

“Чандмань Трэйвл” аяллын компанийн захирал Д.ӨЛЗИЙСАЙХАН: Ур чадвар, техник хэрэгслээр дутах юм алга

-“Чандмань Трэйвл” аяллын компаниас санаачлан Ази-Номхон далайн орнуудын гэрэл зурагчдын нэгдсэн чуулган болох “Crossing Bridges-21” арга хэмжээнд Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гишүүн гэрэл зурагчдыг хамруулах аяллыг анх удаа хамтран амжилттай зохион байгууллаа.
10 өөр орноос цугласан мэргэжил, сонирхол нэг гэрэл зурагчид таван өдрийн турш ур ухаан, авьяас чадвараараа өрсөлдөхийн сацуу шинэ харилцаа, шинэ нөхөрлөл бий болгож ГЭРЭЛ ЗУРАГ БОЛ БҮХ НИЙТИЙН ХЭЛ гэдгийг батлав.

Монголын гэрэл зурагчдын тухайд мэргэжлийн ур чадвар, техник хэрэгслийн хувьд орчин цагтайгаа хөл нийлүүлэн алхаж яваа юм байна гэдгийг харах таатай байлаа. Манай аялалд нэгдэж амжилттай аялсан нийт гэрэл зурагчдадаа баярлалаа.

МГЗНХ-ны ЕНБД Ц.БАТБААТАР: Сингапур, Филлипин, Австрали, Вьетнам улсын гэрэл зургийн нийгэмлэг, холбоодын Ерөнхийлөгчтэй санал солилцож, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэлээ

-Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны уран бүтээлчид нэгдсэн журмаар анх удаа Зүүн өмнөд Азийн орон тэр дундаа арлын Сингапурт болсон “Crossing Bridges” буюу "Хөгжлийн гүүр" төсөлд амжилттай оролцоод ирлээ. Манайхаас 12 хүний бүрэлдэхүүнтэй баг явсан. Энд гэрэл зургийн бүхэл төлөөлөл багтсан гэж болно. Байгалийн гэрэл зурагчин, СГЗ, фотомастер Д.Октябрь, Соёл, урлагийн салбарын оны шилдэг уран бүтээлч “Мөнгөн мод” шагналын эзэн, аяллын гэрэл зурагчин Ч.Батзаяа, эмэгтэй гэрэл зурагчдын "Бүсгүй мэлмий" клубын санаачлагч Г.Эрдэнэтуяа, хэвлэл мэдээллийн гэрэл зураг, шууд дамжуулалтын МPA агентлагийн эрхлэгч Д.Эрдэнэцэцэг, чөлөөт уран бүтээлч, гэрэл зурагчин С.Чинбат, Х.Энхжаргал, Угсаатан судлаач гэрэл зурагчин Б.Болор-Эрдэнэ, хурмын ордны гэрэл зурагчин Б.Бундаа нарын  гэрэл зурагчид оролцлоо. Ази-Номхон далайн орнуудын гэрэл зурагчдын 21 дэх удаагийн энэ төсөлд оролцсоноор бид  мэргэжил нэгт олон хүмүүстэй танилцаж, гадаад харилцаа холбоогоо өргөжүүлсэн төдийгүй харилцан туршлага судалж, тухайн бүс нутаг, улсын гэрэл зургийн хөгжил, трэнд, шинэ технологи гэх мэт олон зүйлийг олж мэдэрлээ.

Манай холбооны зүгээс гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж Сингапур, Филлипин, Австрали, Вьетнам зэрэг улсын гэрэл зургийн нийгэмлэг, холбоодын Ерөнхийлөгч болон тэргүүнүүдтэй уулзаж цаашдын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэлээ. Ирэх жилээс эдгээр орны холбоодоос манай оронд зохиогдох  Үндэсний баяр наадам, “Нүүдэлчин” фестиваль зэрэгт зорин ирэх юм. 

Магадгүй бид ирэх жилд зохиогдох салбарын 90 жилийн хүрээнд “Өнөөдрийн Монгол” төслөө хэрэгжүүлж эдгээр орны зочид гийчдээ оролцуулах, улс орноо сурталчлах бүрэн боломж бүрдлээ гэж үзэж байна.  Уламжлалт энэхүү Ази-Номхон далайн орнуудын гэрэл зурагчдын “Crossing Bridges-22” дараа жил Шри Ланка улсад зохиогдох боллоо. Ирэх жилүүдэд бид ч энэ төслийг эх орондоо зохион байгуулах боломжтой гэж харж байна.

УИХ-ын Тамгын газрын гэрэл зурагчин Г.ЭРДЭНЭТУЯА: Богино хугацаанд олон орны гэрэл зурагчидтай танилцаж, харилцан туршлага солилцлоо

-МГЗНХ, "Чандмань трэйвл" компанитай хамтран гэрэл зурагчдыг Азийн гэрэл зурагчдын цугларалт, эвентэд хамрууллаа. Монголоос 12 гэрэл зурагчин Сингапур улсыг зорин оролцож, олон орны гэрэл зурагчидтай нэгэн дээвэр дор хамтын бүтээл туурвисан 7 хоног өнгөрлөө. Бид богино хугацаанд олон орны гэрэл зурагчидтай танилцаж, харилцан туршлага солилцож, бие биеэсээ суралцсан өдрүүд байсан. Сингапурын шувууны ертөнцтэй танилцаж, энэтхэг, хиндичүүдийн аж амьдралыг мэдэрч, шөнийн Сингапурыг дуран авайдаа буулгах боломж бүрдсэн. Энэхүү арга хэмжээнд нийт 10 орны100 орчим гэрэл зурагчин оролцсон нь арга хэмжээг маш өрсөлдөөнтэй сонирхолтой болголоо. Нэг арга хэмжээн дээр 100 орчим гэрэл зурагчин ажиллахад тун сонирхолтой өнцөг, өгүүлэмж харагдсан шүү. Өөрийн мэдрээгүй мэдрэмж, өнцгийг тэднээс харж суралцсан.

Хэвлэл мэдээллийн гэрэл зураг, шууд дамжуулалтын MPA агентлагийн эрхлэгч Д.ЭРДЭНЭЦЭЦЭГ: Монголд зочилж, манай орны үзэсгэлэнт байгаль, бүргэд, хөдөөгийн ахуйг буулгасан гэрэл зурагчид цөөнгүй байсан

-Маш сонирхолтой 7 хоног байлаа. Хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг гэрэл зурагчны хувьд нэг үйл явдал дээр нэгэн зэрэг 100 гаруй гэрэл зурагчин ажиллахыг харах шинэ мэдрэмж байв. Зураг авч явахдаа байнга шинэ өнцөг хайж, хэн хаанаас ямар өгүүлэмжтэй сайн зураг авчих бол, би юугаараа дутчих бол гэж бодно. 

Хөтөлбөрийн төгсгөлд бусад гэрэл зурагчдын авсан зургуудыг харахад маш гоё өнцөг, сайн бүтээлүүд олон байлаа, тэр бүгдээс суралцлаа. 

Crossing Bridges-21” арга хэмжээний бас нэг сонирхолтой зүйл нь ахимаг насны гэрэл зурагчид 70-80 хувийг нь бүрдүүлж байсан явдал. Тэдний дунд амьдралынхаа 30-40 жилийг гэрэл зурагт зориулсан хүн цөөнгүй байсан төдийгүй ихэнх нь Монголд зочилж, манай орны үзэсгэлэнт байгаль, бүргэд, хөдөөгийн ахуйг буулгасан байсан шүү. 

May be an image of 7 people and text

May be an image of text

#онцолсон, #мгзнх, #Crossing Bridges-21,

Khos 202.55.188.92
2024-10-26
Nice
Хариулах