Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс энэ сарын 16-19-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. 

Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс нар хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар өргөтгөсөн уулзалт хийнэ. Мөн айлчлалын үеэр Австралийн Холбооны Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана.

 Энэхүү айлчлал нь Австралийн Холбооны Улсын Сенатын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд Монгол, Австралийн хооронд улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд ач холбогдолтой.

Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс

Төрсөн огноо, газар:

1953 онд Баруун Австрали мужийн Перт хотод төрсөн. 

Австралийн Хөдөлмөрийн намын гишүүн.

Боловсрол:

Австралийн Мурдокийн их сургуулийг Боловсролын бакалаврын зэрэгтэй төгссөн.

Ажлын туршлага:

1984 онд                   Дунд сургуулийн багш

1985 онд                   Нийгмийн ажилтан  

1987 онд                   “Нэгдсэн дуу хоолой” үйлдвэрчний эвлэлд зохион байгуулагч  

2001 онд                   Баруун Австрали мужийн “Нэгдсэн дуу хоолой” үйлдвэрчний эвлэлд Туслах нарийн бичгийн дарга  

2007 онд                   “Нэгдсэн дуу хоолой” үйлдвэрчний эвлэлд Туслах нарийн бичгийн дарга   

2013 онд                   Парламентын Сенатын танхимын гишүүнээр Баруун Австрали мужийг төлөөлөн томилогдсон  

2016 онд                   Парламентын Сенатын танхимын гишүүнээр Баруун Австрали мужаас улиран сонгогдсон

                                    Парламентын Сенатын танхимын Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон

2022 онд                   Парламентын Сенатын танхимын гишүүнээр Баруун Австрали мужаас улиран сонгогдсон

2022.07.26-аас        Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдсон  

Сью Лаянзын улс төрийн замнал:

            Сью Лаянз 1987 онд “Нэгдсэн дуу хоолой” үйлдвэрчний эвлэлд зохион байгуулагчаар ажиллах болсноор нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн. Тэрээр 1990 онд Хөдөлмөрийн намын Баруун Австрали муж дахь зохицуулагч, 2002 онд Хөдөлмөрийн намын үндэсний зохицуулагчаар тус тус сонгогдож, намын үндэсний болон мужийн хуралд тогтмол оролцож байсны зэрэгцээ 2007-2009 онд Хөдөлмөрийн намын Үндэсний бодлогын хорооний гишүүнээр сонгогдон ажилласан. 2013 онд Австралийн Парламентын Сенатын танхимын гишүүнээс түтгэлзсэн Крис Эвансын суудалд түүнийг Хөдөлмөрийн намаас санал болгосны дагуу гишүүнээр нөхөн томилж, улмаар Сенатын танхимын 2016, 2022 оны сонгуулиудад Баруун Австрали мужаас ялалт байгуулан сонгогдож, Сенатын танхимын Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн албан тушаалыг тус тус хашиж байна. Тэрээр Сенатын танхимын Дэд ерөнхийлөгчийн албыг хашсан гуравдагч, Ерөнхийлөгчийн алба хашиж буй хоёрдагч эмэгтэй улс төрч юм.

            Сью Лаянз нь Хөдөлмөрийн намын Зүүний фракцын гишүүн. Тус намын Зүүний фракц нь эдийн засгийн илүү либерал бодлогыг дэмждэг Барууны фракцтай өрсөлдөж, үйл ажиллагаагаа муж, үндэсний хэмжээнд өргөн хүрээнд хэрэгжүүлдэг. Зүүний фракц нь бодлогын хувьд намын ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийн зохицуулалт, татварын прогрессив шинэчлэл, цагаачдын эрх, жендерийн тэгш байдал, ижил хүйстэй иргэдийн гэрлэлтийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.

Сью Лаянз ялгаварлан гадуурхах, арьс өнгөний үзэл, тэгш бус байдлын эсрэг тууштай тэмцэхийн зэрэгцээ жендерийн тэгш байдлыг хангахад нэн тэргүүний ач холбогдол өгч ажиллахаа сонгуулийн кампанит ажлуудын үеэр илэрхийлж ирсэн.

#Сюзан Лаянс,