Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.09.16-аас 09 дүгээр сарын 22-ны өдрүүдэд) 40.651 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 364 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:

Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 114, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14, Өмчлөх эрхийн эсрэг 147, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 61, бусад 8 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 98.149 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 98.242 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 97.248 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 994 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2.493, танхайрах 128, хүний биед халдах 311, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 140, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 93.668, бусад 1.502 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 60 иргэнд 18.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 140 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагад өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 60, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 258, оршин суугаа газраасаа сураггүй алга болсон хүн 68, хэн болох нь тогтоогдоогүй цогцос 2, галт зэвсэг, сум хэрэгсэл 0, шүүхээс даалгасан хүн 101, зөрчил үйлдсэн этгээд 163 олж тогтоон ажиллалаа.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх:

Энэ оны 05 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн нутаг дэвсгэрт иргэн И нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас биед нь халдаж, амь насыг нь хохироосон гэх хэрэгт тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж иргэн И-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, энэ оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Нэр бүхий компанийн татварын цахим тайлангийн системд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хууль бусаар халдаж иргэн Ч, Ж зэрэг хүмүүсийн мэдээллийг нэмж оруулсан, нэмсэн мэдээллээ устгасан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж иргэн “Т”-ийн “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, устгасан” үйлдэлд энэ оны 08 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай энэ оны 09 дүгээр сарын 10-ны өдөр прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

Цахим орчинд нэр бүхий мэдээллийн сайтад энэ оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Нисэхийн зам дээр доороо бүтэн эргэнэ гэдэг ... тэнэг үйлдэл, урсгал сөрж, давхих гэснээ больсон бололтой...” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч “Т”-ын “Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн” үйлдэлд энэ оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 42 дах хэсэгт заасны дагуу 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

#ЦЕГ, #өнгөрсөн долоо хоногт,