Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт Нобелийн шагналтнууд тодордог уламжлалтай. 

Энэ дагуу Шведийн нийслэл Стокгольм дахь Каролинска хүрээлэнгийн зөвлөл физиологи-анагаах ухааны салбарын шагналын эздийг дөнгөж сая зарлалаа.

2024 оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг Виктор Амброс, Гари Рувкун нар генийн зохицуулалтад чухал үүрэг гүйцэтгэдэг микроРНХ-ийн нээлтийнхээ төлөө хүртсэн байна.

Өнгөрсөн жил физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг Унгар гаралтай Америкийн иргэн Каталин Карико, Америкийн иргэн Дрю Вейсман нар Ковид-19-ийн эсрэг мРНХ вакцины суурь судалгааныхаа төлөө хүртсэн юм.

Анагаах ухааны шагналыг 114 удаа нийт 227 эрдэмтэн хүртэж байснаас ердөө 13 шагналтан нь эмэгтэй байжээ.

Физиологи-анагаах ухааны салбарын шагналын эзнийг оролцуулаад бусад салбарын шагналтнууд арванхоёрдугаар сарын 10-нд буюу шагналыг санаачилсан Шведийн эрдэмтэн, зохион бүтээгч Альфред Нобелийн таалал төгссөний ойн өдрөөр шагналаа гардаж авдаг.

Ирэх өдрүүдэд физик, хими, утга зохиол, энх тайвны салбарын шагналтнууд тодрох бол эдийн засгийн салбарын шагналтныг аравдугаар сарын 14-нд зарлах гэнэ.

Эх сурвалж: Reuters

#Нобелийн шагнал, #физиологи, #анагаах ухааны салбар,