Дэлхийн сансрын 7 хоног арга хэмжээ өнгөрсөн баасан гарагт /2024.10.04/ нээлтээ хийлээ. 7 хоногийн туршид үргэлжлэх тус арга хэмжээ нь хүүхэд залууст шинжлэх ухаан, технологийн ач холбогдлыг таниулах, дэлхий даяар хүмүүст сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, түүний ач холбогдлыг сурталчлах зорилготой юм.
Тус арга хэмжээг Цахим хөгжил,инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од нээж хэлсэн үгэндээ “Монгол хүн сансарт ниссэний 43 жилийн ой тохиож байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газар Үндэсний хиймэл дагуул төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дуулгаж, сансар, огторгуйг сонирхон судалснаар хүүхэд багачуудын өмнө ирээдүйд эх орондоо, үндэсний хиймэл дагуулаа удирдан ажиллах боломж нээгдэж байна гэдгийг онцоллоо.
Дэлхийн сансрын 7 хоног арга хэмжээ 2024 оны 10 дугаар сарын 10 хүртэл UG ARENA-д зохион байгуулагдана гэж ЦХИХХЯ-аас мэдээллээ.

#ЦХИХХЯ, #Дэлхийн сансрын 7 хоног,