Нидерландын Батлан ​​хамгаалахын сайд Рубен Брекелманс ням гарагт Киевт гэнэтийн айлчлал хийх үеэрээ Украинд дэвшилтэт дрон бүтээхэд нь зориулж 400 сая евро буюу 440 сая долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдэв. Мөн ойрын саруудад илүү олон F-16 онгоц нийлүүлнэ гэж амласан байна.

Брекелманс Мэдээж дайн өдөр ирэх тусам ширүүсэж байгаа бөгөөд Украин олон бригадуудыг байгуулах шаардлагатай тулгараад байна. Энэ бүгдэд дэмжлэг хэрэгтэй, бүгдэд нь цэргийн техник хэрэгтэй байгаа. Тиймээс бид байнгын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж Киев хотод сэтгүүлчдэд хэлжээ.

Дроны үйлдвэрлэлд Украины инновац болон Нидерландын туршлагыг хослуулан, тулалдааны талбарт ашиглагдах зэвсгийн технологийг сайжруулах болно гэж тэрээр цааш нь хэлэв.

Ингэхдээ тагнуул хийхэд зориулсан ажиглалтын дрон, хамгаалалтын дрон, мөн довтолгооны дрон зэрэг төрөл бүрийн дрон үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Хөрөнгө оруулалтын тал орчим хувийг Нидерландад зарцуулах бол үлдсэнийг нь Украин болон бусад улс орнуудад хуваах гэнэ.

Хэрэв эхний ээлжийн дронууд амжилттай болбол үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор санхүүжилтээ нэмнэ гэж Батлан ​​хамгаалахын сайд мэдэгдэв.

Нидерланд улс Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украинд 10 тэрбум еврогийн цэргийн дэмжлэг амласан бөгөөд одоогийн байдлаар дөрвөн тэрбум орчим еврог нь зарцуулсан байна. 

Бямба гарагт Харьков хотод зочлох үеэрээ Брекелманс Орос дахь цэргийн объектуудыг устгах нь хотыг хамгаалах цорын ганц арга зам болохыг онцолжээ. 

Нидерланд улс нь олон улсын холбоотнуудадаа Украинд F-16 тийрэлтэт онгоц нийлүүлэхийг уриалж, 24-ийг амласан бөгөөд эдгээр онгоцны эхний хэсэг Украинд аль хэдийн ашиглагдаж байгаа бол бусад нь ирэх саруудад, магадгүй ирэх оны эхээр нийлүүлэгдэх төлөвтэй байгааг Брекелманс хэлсэн байна.

Мөн тус улс тийрэлтэт онгоцны нөөц эд анги, сум, түлш нийлүүлж, нисгэгчдийг бэлтгэх боломжийг өргөжүүлэхийн тулд түнш орнууд болон Lockheed Martin зэрэг хувийн хэвшлийн тоглогчидтой хэлэлцээр хийж байгааг тэрээр мэдэгджээ. 

Эх сурвалж: Reuters

#Нидерланд, #УКраин, #санхүүжилт,