НАТО-ийн шинэ тэргүүн Марк Рютте эвслийн ерөнхий нарийн бичгийн даргын хувиар хийж буй анхны айлчлалаа Украинаас эхлүүлжээ. Тэрээр пүрэв гарагт Киевт хүрэлцэн ирснийхээ дараа Ерөнхийлөгч Володимир Зеленьскийтэй Украины дайн болон Киевийн “ялалтын төлөвлөгөө”-ний талаар ярилцсан байна.
Хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Зеленьский энэ долоо хоногт Тегеран Израил руу пуужингаар довтлох үед зарим холбоотнууд нь Израилд тусламж үзүүлсэнтэй адил Киевийн холбоотнуудыг Оросын Украины эсрэг ашиглаж буй Иранд үйлдвэрлэсэн пуужин болон дроныг устгахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.
Зеленьский мөн холбоотнуудадаа хандан Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөхийг зөвшөөрөхийг дахин уриалав.
Оросын гүн дэх байд цохилт өгөхийг зөвшөөрснөөр Украины Оросын логистик болон командлалын хэлхээг тасалдуулах чадвар нэмэгдэнэ. Гэсэн ч Украины холбоотнууд Оросын хариу арга хэмжээнээс болгоомжлон шийдвэр гаргахаас татгалзсаар байгаа юм.
Харин Рютте хэвлэлийн бага хурлын үеэр Украиныг барууны батлан хамгаалах эвсэлд гишүүнээр элсүүлнэ гэсэн амлалтыг дахин баталгаажуулав.
Тэрээр “Украин урьд өмнөхөөсөө илүү НАТО-д ойр байгаа бөгөөд НАТО-ийн гишүүнчлэл нь баталгаажих хүртэл энэ замаа үргэлжлүүлэх болно” гэж хэлжээ.
Рютте энэ оны эхэн хүртэл Нидерландын Ерөнхий сайдын албыг хашиж байсан бөгөөд тус албан тушаалд байх хугацаандаа “F-16” сөнөөгч онгоцыг Украинд шилжүүлэхийг зөвшөөрч байсан юм.
Тэрээр мягмар гарагт Йенс Столтенбергээс НАТО-ийн тэргүүний албан тушаалыг хүлээн авсныхаа дараа Украиныг үргэлжлүүлэн дэмжихээ мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: Reuters

#Нато, #УКраин, #Марк Рютте,