Өнгөрсөн шөнө Иран Израил руу 180 орчим пуужин харвасан болохыг Израилын арми мэдэгдэв.
Израил даяар дуут дохио дуугарч, Израилын Батлан хамгаалах хүчин (IDF) ард иргэдээ “сонор сэрэмжтэй байж, дотоод фронтын командлалын зааврыг ягштал дагаж мөрдөхийг” анхааруулсан байна.
Мөн “Дуут дохио сонсмогцоо хамгаалах байруудад орж, дараагийн мэдэгдэл хүртэл тэнд байх ёстой” гэж нэмж хэлэв.
Цааш нь “Таны сонсож буй дэлбэрэлтүүд нь саатуулах ажиллагаа эсвэл унасан сумнаас үүдэлтэй. Одоогийн байдлаар пуужингуудыг илрүүлж, устгаж байна” гэжээ.
Ираны төрийн телевиз “IRGC” (Лалын хувьсгалт гвардийн корпус)-аас Тегераны арми Израилын зүг “олон арван” пуужин харвасныг баталж, хэрэв Израил хариу үйлдэл үзүүлбэл халдлага дахин эхэлнэ гэж сүрдүүлэв.
Хувьсгалт хамгаалагчид пуужингийн цохилтыг долдугаар сард алагдсан Хамас бүлэглэлийн удирдагч Исмаил Хание, мөн өнгөрсөн баасан гарагт алагдсан Хезболлагийн удирдагч Хассан Насралла нар болон амь үрэгдсэн Ливан, Палестины ард түмний төлөөс гэж тайлбарласан байна.
Агаарын цэргийн хүчин зөвхөн “чухал баазууд”-ыг онилсон бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг дараа зарлана гэж мэдэгдэв.
Ираны халдлагын дараа Израилын эрх баригчид хүмүүсийг хамгаалах байрнуудаас гарахыг зөвшөөрч, Израилын нисэх онгоцны буудлын захиргаа тус улсын агаарын орон зайг дахин нээсэн байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл халдлагын үр дагаврын талаарх зургуудаар дүүрчээ. Одоогоор хүн бэртэж гэмтсэн тухай мэдээлэл байхгүй байна.
Мөн Израилын батлан хамгаалах хүчний (IDF) хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари “Бид хамгаалалтын болон довтолгооны аль алинд нь өндөржүүлсэн бэлэн байдалд байна. Бид ард иргэдээ хамгаалах болно. Энэ халдлага үр дагавартай байх болно. Бидэнд төлөвлөгөө байгаа бөгөөд бид өөрсдийн шийдсэн газар, цагтаа ажиллагаа явуулах болно” гэж мэдэгджээ.
Аюулгүй байдлын албаны хүний хэлснээр Иранаас харвасан 180 пуужингийн ихэнхийг Израилын Агаарын цэргийн хүчин АНУ-ын Агаарын цэргийн хүчний төв командлалтай хамтран устгасан гэв.
Хэд хэдэн дэлбэрэлт болсон бөгөөд эдгээрийн хохирлыг үнэлж байгаа аж.
Эх сурвалж: Reuters

#агаарын довтолгоо, #Израил, #иран,