Алдарт “BTS” хамтлагийн гишүүн Суга согтуу үедээ цахилгаан скүүтер жолоодон замын хөдөлгөөнд оролцсон хэргээр 15 сая вон буюу 11,500 ам.доллароор торгуулсан тухай хэвлэлүүд мэдээлжээ.
Өнгөрсөн наймдугаар сард тэрээр Сөүл дэх гэрийнхээ ойролцоо скүүтерээс унаад босох үед нь цагдаа нар ирж, түүнийг согтуу болохыг тогтоосноор замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийг зөрчсөн үндэслэлээр шалгагдаж эхэлсэн юм.
Тухайн үед цусан дахь спиртийн хэмжээ нь 0,227% буюу зөвшөөрөгдсөн 0,08%-иас хол давсан байсныг орон нутгийн хэвлэлүүд цагдаагийн байгууллагаас иш татан мэдээлж байв.
Сөүл хотын дүүргийн шүүх өнгөрсөн баасан гарагт түүнд торгууль ногдуулсан байна.
Наймдугаар сард Суга болсон явдлын талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “туулах зайг богино гэж бодсон”, мөн “согтуугаар цахилгаан скүүтер ашиглаж болохгүй гэдгийг мартсан байсан” хэмээн тайлбар хийж байв.
Мөн “Хэдийгээр хүн бэртэж гэмтээгүй, бусдын эд хөрөнгөд хохирол учраагүй ч би буруутай үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Миний хайхрамжгүй байдал, зүй бус үйлдлээс болж хохирсон хүмүүсээс хүлцэл өчье. Цаашид ийм зүйл давтагдахгүй” гэж уучлал гуйсан.
Дараагийн өдрүүдэд нь Суга олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, “BTS”-ийн зарим фенүүд түүнийг хамтлагаас гарахыг шаардсан. Өмнөд Солонгосын иргэд К-поп уран бүтээлчдийг өөгүй дүр төрхтэй байхыг хатуу шаарддаг ч энэ тохиолдолд Сугагийн олон шүтэн бишрэгч түүнийг мөн өмгөөлж байв.
Өдгөө 31 настай Суга нийгмийн халамжийн ажил хийх байдлаар цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа аж.
Эх сурвалж: BBC

#BTS хамтлаг, #цахилгаан скүүтер, #Суга,