Тайланд улс гэрлэлтийн тэгш байдлын тухай хуулийн төслийг мягмар гарагт албан ёсоор баталжээ. Ингэснээр ижил хүйстэн хосууд тус улсад хууль ёсоор гэрлэлтээ батлуулах эрхтэй болж байгаа юм.
Шинэ хуулийг “Royal Gazette”-д нийтэлсэн бөгөөд 120 хоногийн дараа хүчин төгөлдөр болно. Энэ нь ЛГБТИК+ хүмүүсийн эрх, тэгш байдлыг хангахад чухал алхам бөгөөд Тайланд улс Тайвань, Балбын дараа ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрсөн Азийн гурав дахь орон болно гэсэн үг юм.
Аль ч хүйсийн гэрлэлтэд хууль эрх зүй, санхүүгийн болон эрүүл мэндийн бүрэн эрхийг олгох хуулийн төслийг дөрөв болон зургадугаар сард Төлөөлөгчдийн танхим болон Сенат тус тус хэлэлцэж дэмжсэн байна.
Тайланд улс нь нээлттэй гэдгээ алдартай ч консерватив үнэт зүйлсийг голчлон баримталдаг тул ЛГБТИК+ хүмүүс өдөр тутмын амьдралдаа ялгаварлан гадуурхалттай тулгарсаар ирсэн бөгөөд гэрлэлтийн тэгш байдлын тухай хуулийг батлахын тулд олон арван жилийн турш эсэргүүцэлтэй тулгарчээ.
Засгийн газар болон төрийн байгууллагууд нь консерватив үзэлтэй байдаг тул жендерийн тэгш байдлын төлөө тэмцэгчид хууль тогтоогчид болон төрийн албан хаагчдаар өөрчлөлтийг хүлээн зөвшөөрүүлэхэд олон бэрхшээлтэй тулгарсан байна.
Шинэ хуулийн хүрээнд тус улсын Иргэний болон Худалдааны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “эрэгтэй, эмэгтэй” гэх мэт жендерийн онцлогтой үгсийг “хувь хүн” гэх мэт хүйсийн хамааралгүй үгээр сольсон аж.
Эх сурвалж: AP

#Тайланд улс, #ижил хүйстэн хосуудын гэрлэлт, #гэрлэлтийн тэгш эрх,