Мягмар гарагт Ливан даяар пейжер дэлбэрч, есөн хүн амь насаа алдаж, 3,000 шахам хүн шархаджээ. Хезболла зэвсэгт бүлэглэл уг хэрэгт Израилыг буруутгаж байгаа бөгөөд хариу арга хэмжээ авахаа амласан байна.
Ливаны Мэдээллийн сайд Зиад Макари үдээс хойш Хезболла бүлэглэлийн гишүүд болон Ливан дахь бусад хүмүүсийн мессеж илгээхэд ашигладаг пейжерүүдийг дэлбэлсэн явдлыг “Израилын түрэмгийлэл” гэж буруушаасан бол Хезболла бүлэглэл “Израил шударга шийтгэлээ” авах болно гэж мэдэгджээ.
Мягмар гарагийн шөнө амиа алдагсдын тоо 8-аас 9 болж өссөн бол шархадсан хүний тоо 2,750 хэвээр байгааг Ливаны эрүүл мэндийн яам мэдэгдэв.
Пейжерүүд Ливаны өмнөд хэсэг, Бейрутын өмнөд зах, зүүн Бекаа хөндийд буюу Хезболлагийн бүх түшиц газруудад дэлбэрсэн байна.
Газын зурваст Израилтай дайн хийж байгаа Палестины Хамас бүлэглэл пейжерийн дэлбэрэлт Израилыг зөвхөн “бүтэлгүйтэл, ялагдал” руу хөтөлнө гэж мэдэгдэв.
НҮБ-ын Ливаныг хариуцсан тусгай зохицуулагч Жанин Хеннис-Пласшаерт халдлагыг зэмлэн буруушаагаад, энэ нь мөргөлдөөн “маш их хурцдаж байгааг харуулж байна” гэж мэдэгдсэн байна.
Харин Вашингтон дэлбэрэлтэд оролцоогүй гэдгээ илэрхийлж, хэн буруутайг мэдэхгүй гэж мэдэгдэв. Мөн Израил, Ливаны хооронд үүссэн хурцадмал байдлыг дипломат аргаар шийдвэрлэхийг дахин уриалжээ. Түүнчлэн Ираныг энэ үйл явдлыг далимдуулан тогтворгүй байдал бий болгохгүй байхыг уриалсан байна.
Хезболлагийн дайчид байршлаа тогтоолгохоос зайлсхийхийн тулд пейжерийг харилцаа холбооны хэрэгсэл болгон ашиглаж байгааг тус бүлэглэлийн дотоод үйл ажиллагааг мэддэг хоёр эх сурвалж энэ онд хэвлэлд мэдээлж байжээ.
Пейжерийн дэлбэрэлтэд Иранаас Ливанд суугаа Элчин сайд Можтаба Амани өртөж, шархадсан байна. Амиа алдсан хүмүүсийн дунд зэвсэгт бүлэглэлийн дээд албан тушаалтнуудын хөвгүүд болох Хезболлагийн хоёр дайчин байгаа аж.
Газын зурваст дайн эхэлснээс хойш Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэлтэй хил дамнан тулалдаж буй Израилын арми дэлбэрэлтийн талаарх асуултад шууд хариулт өгөхөөс татгалзжээ.
Гэхдээ мягмар гарагийн өглөө Израилын дотоод аюулгүй байдлын агентлаг батлан хамгаалахын өндөр албан тушаалтныг хөнөөх Хезболлагийн төлөвлөгөөг таслан зогсоосон гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters