COVID-19

08.19: 1,875 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

Гэрэл зургийг MPA.mn

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.08.19/

Сүүлийн 24 цагт халдварын 1,875 шинэ тохиолдол нэмэгдэж, хоёр хүн нас барлаа. Тохиолдлуудын 600 нь Улаанбаатар хотод, 1,275 нь орон нутагт батлагдав. 

Харин 1,672 хүн эдгэрч эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарсан бол 9,910 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1,541 нь хүүхэд, 316 нь жирэмсэн эх аж.

Халдвар авсан иргэдийн,

  • 5,676 хүний биеийн байдал хөнгөн,
  • 3,216 хүн нь хүндэвтэр,
  • 832 хүн нь хүнд,
  • 186 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Өнөөдрийн байдлаар халдвараас шалтгаалсан нас баралтын нийт тоо 891 болжээ.

Вакцинжуулалтын тухайд, 2.2 сая иргэн I тунд хамрагдсан бол 2.0 сая иргэн II тундаа хамрагджээ.

May be an image of text

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet