Live
COVID-19

ЭМЯ: Халдварын дельта хувилбар Баян-Өлгий аймагт эерэг тохиолдлын 80 хувь, Ховд аймагт 55 хувийг эзэлж байгаа

УОК, ЭМЯ-наас вакцины гурав дахь тунг хариу арга хэмжээний багуудад хийж эхэлсэн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Халдварын хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд, онцгой, цагдаагийн албан хаагчдыг 2021 оны хоёрдугаар сараас вакцинд хамруулж эхэлсэн. Тэдгээр ажилтнуудад гурав дахь буюу сэдээх тунг хийх ЭМ-ийн сайдын тушаал гарсан. Өнгөрсөн хугацаанд дельта хувилбар ний эерэг тохиолдлын 10 хувийг эзэлж байсан бол сүүлийн үед 30 хувийг эзэлж байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт нийт эерэг тохиолдлын 80 хувь, Ховд аймагт 55 хувьд тархаад байна. Энэ мэт шинэ хувилбарын тархалт эрчимжиж байгаа. Мөн вакцины үр дүнгийн үзүүлэлт дэлхий дахинд буурч байгаа юм. Хоёр дахь тун төдийгүй гурав дахь тунг хийлгэсэн ч халдвар авах магадлалтай. 

Гэрэл зургийг MPA.mn

Өөрөөр хэлбэл, хоёр тунгийн вакцин хийлгэсэн ч дельта хувилбарын халдвар авахад биеийн байдал хүндрэх магадлалтайг ДЭМБ-ын мэргэжилтнүүд анхааруулж байгаа” гэв.

Тодруулбал, коронавирусийн эсрэг буюу хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа хүмүүст вакцины III тунг өчигдрөөс хийж эхэлсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet