Ням гарагийн орой Израилын зэвсэгт хүчин Сирийн Хама мужийн Масяф хотын орчимд олон удаа цохилт өгсний улмаас наад зах нь 14 хүн амь үрэгдсэн болохыг Сирийн төрийн мэдээллийн агентлаг даваа гарагт мэдээлэв.
Бүс нутгийн тагнуулын хоёр эх сурвалжийн хэлснээр Масяф хотын ойролцоо байрладаг химийн зэвсгийн үйлдвэрлэлийн томоохон судалгааны төв Израилын цохилтод өртсөн байна. Тус төвд зэвсгийн үйлдвэрлэлтэй холбоотой Ираны цэргийн мэргэжилтнүүд байрладаг гэж үздэг.
Израилын талаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
“SANA агентлаг”-ийн эх сурвалжаас иш татан мэдээлснээр “Ням гарагийн орой 23:20 цагийн орчимд Израилын дайснууд Ливаны баруун хойд хэсгээс агаараас довтолж, Сирийн төвийн бүсийн хэд хэдэн цэргийн объектуудыг оносон” гэжээ.
“Манай агаарын довтолгооноос хамгаалах системүүд зарим пуужинг нь устгасан” гэж эх сурвалж нэмж хэлсэн байна.
Агаарын довтолгооны улмаас 43 хүн шархадсаны дотор хэд хэдэн хүн хүнд бэртсэн болохыг орон нутгийн эрүүл мэндийн албаны хүний мэдээлжээ.
Сирийн төрийн хэвлэлүүд мөн цохилтын улмаас хоёр газарт гал гарч, гал сөнөөгчид унтраахаар ажиллаж байгаа талаар мэдээлсэн байна.
Аравдугаар сарын 7-нд болсон Хамас бүлэглэлийн дайралтаас хойш Израил улс Сири дэх Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлийн объектуудыг чиглэсэн цохилтоо эрчимжүүлсэн. Мөн Сирийн армийн агаарын довтолгооноос хамгаалах систем болон Сирийн зарим хүчинд цохилт өгөөд байгаа.
Газын зурваст дайн эхэлснээс хойших Сирийг чиглэсэн хамгийн том халдлагаар Израилын хүчин Ираны элчин сайдын яамыг бөмбөгдөж, цэргийн долоон зөвлөх, түүний дотор гурван ахлах командлагчийг устгасан билээ.
Эх сурвалж: Reuters

#агаарын довтолгоо, #Израил, #СИри, #Масяф хот,