НАСА-ийн сансрын нисгэгчдийг гэрт нь аюулгүй авчрах итгэлийг алдсан “Boeing”-ийн “Starliner” сансрын капсул баасан гарагт тойрог замаас буцахаар болжээ. Хэрэв бүх зүйл төлөвлөгөөний дагуу болбол бямба гарагийн эхээр шүхрээр Нью Мексикод газардах болно.
“Starliner” нь зургадугаар сарын эхээр сансрын нисгэгч Сунита Уильямс, Барри Уилмор нарыг Олон улсын сансрын станцад хүргэсэн боловч тоног төхөөрөмжийн асуудлаас болоод тэднийг дэлхий рүү буцааж авчрах боломжгүй болсон юм.
НАСА-ийн албаны хүмүүсийн хэлснээр сансрын хөлгийн буцах аяллыг алсаас удирдах бол сансрын нисэгчдийг хоёрдугаар сард “SpaceX”-ийн капсулаар гэрт нь авчрахаар болсон байна.
Цаг агаарын байдлаас шалтгаалан “Starliner”-ийг баасан гарагийн 18:04 цагт ОУСС-аас салгахаар төлөвлөжээ. Дараа нь пуужинг дэлхий рүү чиглүүлж, агаар мандалд орж эхэлнэ. Албаныхан нисгэгчгүй капсулыг Нью-Мексико дахь “White Sands Space Harbor”-д бямба гарагийн 12:03 цагийн орчимд бууна гэж тооцоолсон байна.
Туршилтын нислэгийн дараа сансрын хөлгийг байнгын ажиллагаанд оруулна гэж найдаж байсан “Boeing” компанийн хувьд “Starliner”-ыг Уилмор, Уильямс наргүйгээр буцааж авчирна гэдэг маш их хохиролтой юм. Одоо “Boeing” компани хөлгийн аюулгүй байдлыг бүрэн баталгаажуулах хүртэл газар дээрх туршилтаа үргэлжлүүлэх шаардлагатай болно гэж НАСА-ийн албаны хүмүүс мэдэгдэв.
НАСА-ийн ОУСС-ын хөтөлбөрийн менежер Дана Вейгел “Үнэхээр завгүй, сорилттой зун байлаа” гэж хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.
Гэсэн ч сорилт хараахан дуусаагүй байна. Уилмор, Уильямс нарыг гэрт нь авчрах “SpaceX”-ийн “Dragon”-ыг есдүгээр сарын 24-нд хөөргөхөөр төлөвлөжээ. “Dragon” капсул хоёрдугаар сар хүртэл ОУСС-д байх бөгөөд дараа нь сансрын нисгэгчдийн хамт дэлхийд буцаж ирнэ. “Crew-9” даалгавар дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой байсан ч Уилмор, Уильямс нарт зай гаргахын тулд хоёр болгосон байна.
Эх сурвалж: Washington Post

#онцолсон, #Boeing, #Starliner,