“Оросын тагнуул” гэгддэг Белуга халимыг буудаж хөнөөсөн болохыг амьтны эрхийг хамгаалах байгууллагууд мэдэгджээ.
“Noah” ба “One Whale” байгууллага Норвегийн цагдаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлт гаргасан байна.
Анх 2019 онд Норвегийн алс хойд хэсэгт орших Финмаркийн бүс нутагт олдож байсан Хвалдимир хочтой цагаан белугаг бямба гарагт үхсэн байдалтай олсон бөгөөд задлан шинжлүүлэхээр даваа гарагт Норвегийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн орон нутгийн салбарт хүргэсэн байна.
Тус хүрээлэнгийн хэвлэлийн төлөөлөгч тайлан нь гурван долоо хоногийн дотор гарна гэж мэдэгдсэн ч даваа гарагт Хвалдимирийг харсан “One Whale”-ийн тэргүүн Регина Кросби Хауг “биеийнх нь эргэн тойронд олон сумны шарх байсан” талаар хэвлэлд ярьжээ.
“Noah”-ийн захирал Сири Мартинсен “Шарх нь аймшигтай байсан бөгөөд гэмт хэргийн шинжтэй үйлдлийг үгүйсгэх аргагүй. Уг хэрэгт цагдаа нарыг яаралтай оролцуулах нь чухал” гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн бямба гарагт Хвалдимирийн цогцсыг усанд хөвж байхыг олсон халимны хөдөлгөөнийг хянадаг гурав дахь байгууллага “Marine Mind”-ын тэргүүн Себастьян Странд “Үхлийн шалтгааныг шууд тодруулах боломж байгаагүй. Бид шархыг нь харсан ч юу болохыг хэлэхэд эрт байна” гэж хэлжээ.
Түүний хэлснээр зарим шарх нь далайн шувуудаас үүдэлтэй байж магадгүй ч бусдыг нь тодорхойлоход хүндрэлтэй байсан гэв.
Белуга халимын хувьд 40-60 насалдаг бол Хвалдимир нь ойролцоогоор 15-20 настай буюу харьцангуй залуу байжээ.
2019 онд Хвалдимирийг анх олоход түүнд камерт бэхэлсэн, оосор дээр нь англиар “Санкт-Петербургийн өмч” гэсэн бичиг бичээстэй байсан бөгөөд хүнд дассан байсан тул түүнийг Оросын тэнгисийн цэргийн хүчинд сургагдаж байгаад зугтсан байж болзошгүй гэж Норвегийн албаныхан дүгнэсэн юм.
Түүнийг “Оросын тагнуул” байж магадгүй гэсэн таамаглалд Москва хэзээ ч албан ёсоор хариу өгч байгаагүй.
Эх сурвалж: The Guardian

#Хвалдимир, #Оросын тагнуул, #белуга халим,