Даваа гарагт Украины F-16 сөнөөгч онгоц Оросын томоохон довтолгоог няцаах үеэр сүйрсэн болохыг Киевийн арми мэдэгдлээ. Энэ нь АНУ-д үйлдвэрлэсэн онгоцнуудыг энэ сард хүлээн авснаас хойших анхны хохирол юм.

Нисгэгч нь мөн ослын үеэр амиа алдсан болохыг Украины Жанжин штаб “Facebook”-т хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Гэсэн ч осолдохоосоо өмнө F-16 онгоц өндөр үр ашиг үзүүлж, Оросын дөрвөн далавчит пуужин, нэг дроныг устгасан байна. Орос даваа гарагт тус улсын эрчим хүчний дэд бүтцийг чиглэсэн томоохон халдлагадаа 200 гаруй пуужин, дрон ашигласан болохыг Украины тал мэдэгдээд байгаа. 

Онгоцны нэг нь дараагийн бай руу ойртож байх үедээ холбоогүй болсон. Хожим онгоц осолдож, нисгэгч нас барсан нь тодорхой болсон гэж мэдэгдэлд өгүүлжээ. 

АНУ-ын батлан ​​хамгаалахын албаныхан даваа гарагт болсон ослыг Оросын довтолгооны үр дагавар биш, харин нисгэгчийн алдаа, эсвэл механик гэмтэл байх магадлалтай гэж үзэн, шалгаж байгаа аж.

Украин улс холбоотнуудаасаа хэчнээн сөнөөгч онгоц хүлээн аваад буйгаа дэлгэрэнгүй мэдээлээгүй ч Times сонин эх сурвалжаас иш татан Украиныг зургаан “F-16”-тай гэж өмнө нь мэдээлж байжээ. 

Ерөнхийлөгч Володимир Зеленьский наймдугаар сарын 4-нд Украинд F-16 онгоцыг жолоодох хангалттай бэлтгэгдсэн нисгэгч байхгүй, мөн хангалттай хэмжээний сөнөөгч онгоц байхгүй хэмээн мэдэгдэж байв. 

CNN агентлагийн мэдээлснээр даалгаврын үеэр амиа алдсан нисгэгч Олексий Мес нь 2023 онд F-16”-ийн сургалтад хамрагдаж байжээ. 

Удаан хүлээлгэсний эцэст Украин энэ сард онгоцнуудыг хүлээн авсан нь Оросын эсрэг тэмцэлд чухал үйл явдал болсон юм.

Гэсэн ч шинжээчид цөөн тооны F-16 онгоцнууд ач холбогдолтой ч мөргөлдөөнд эргэлт хийх магадлал бага гэж үзэж байна.

Эх сурвалж: Reuters

#УКраин, #F-16 сөнөөгч онгоц,

0 / 1000