Ороын Ерөнхийлөгч Владимир Путин Украины цэргүүдэд олзлогдсон Курск муж дахь газар нутгаа эргүүлэн авахын тулд сөрөг довтолгоо хийх боловч Оросын армийг “хүнд хэцүү тулаан” хүлээж байх болно гэж Тагнуулын төв газрын орлогч дарга Дэвид Коэн лхагва гарагт мэдэгдэв.
Тагнуул, үндэсний аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт дээр хэлсэн үгэндээ Коэн Оросын курск мужид хийж буй Украины дайралтын ач холбогдлыг одоо ч харахгүй байгаагаа хэлжээ.
Украины арми наймдугаар сарын 6-нд Оросын баруун хилээр нутаг дэвсгэр рүү нь гэнэтийн дайралт хийснээс хойш 777 хавтгай дөрвөлжин км талбайг эзлээд байгаа.
Киев эзэлсэн нутаг дэвсгэрээ өөртөө нэгтгэх бодолгүй байгаагаа илэрхийлсэн ч Украины цэргүүд хамгаалалтын шугам барьж байгаа бөгөөд тэд “энэ газар нутгийн зарим хэсгийг хэсэг хугацаанд хяналтдаа үлдээх бодолтой байгаа бололтой” гэж Коэн уулзалтын үеэр хэлсэн байна.
Тэрээр цааш нь “Путин энэ газар нутгийг эргүүлэн авахын тулд сөрөг довтолгоо хийнэ гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ Оросын хувьд хүнд хэцүү тулаан болох болов уу” гэж хэлжээ.
“Путин Оросын нутаг дэвсгэрт фронтын шугам бий болсон гэсэн үнэнтэй нүүр тулахаас гадна Оросын нутаг дэвсгэрийн нэг хэсгийг алдсаныхаа төлөө нийгмээс ирэх шүүмжлэлийг даах ёстой болно” гэж Коэн хэлэв.
Мөн тэрээр Украины Курск дахь амжилт нь мөргөлдөөний динамикийг бага зэрэг өөрчлөх боломжтой гэж хэлсэн ч дэлгэрэнгүй тайлбарлалгүй байна.
Харин Оросын талаар Украины зүүн хэсэгт гаргаж буй амжилт, Украины ложистикийн гол төв болох Покровскийн төлөөх тулааныг нь дурдаад “Гэхдээ эцсийн эцэст эдгээрийн аль нь ч стратегийн утгаараа тоглоомыг өөрчлөхгүй” гэж хэлжээ.
Украин Оросын Курск муж руу довтолсноосоо хойш 100 орчим суурин, 1,200 гаруй хавтгай дөрвөлжин км талбайг хяналтдаа авснаа мэдэгдээд байгаа.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский энэ довтолгоо нь “ялалтын төлөвлөгөө”-нийх нь нэг хэсэг болохыг хэлээд, ойрын хугацаанд төлөвлөгөөгөө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч нарт танилцуулахаар төлөвлөж байгаагаа өчигдөр мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: Reuters

#Курск муж, #Украины дайралт, #Тагнуулын төв газрын орлогч дарга Дэвид Коэн,