Пүрэв гарагт Тайланд улс энэ долоо хоногт бүртгэгдсэн сармагчны цэцэг өвчний тохиолдол нь “clade 1b” хувилбараар үүсгэгдсэн болохыг баталжээ. Энэ нь тус хувилбарын Африк тивээс гадна батлагдсан хоёр дахь тохиолдол юм.

Өвчтөн болох 66 настай Европ эр нь өнгөрсөн долоо хоногт Тайландад ирэхээсээ өмнө өвчний дэгдэлт гарсан Африкийн тодорхойгүй оронд зочилсон байна.

Өвчтөн сармагчны цэцэг өвчний ‘clade 1b’ хувилбараар халдварласан нь шинжилгээний хариугаар тодорхой болсон. Энэ нь Тайландад оношлогдсон анхны тохиолдол. Гэхдээ энэ хүн эндемик орноос халдвар авсан байх магадлалтай” гэж Өвчнийг хянах газрын захирал Тонгчай Кеератихаттаякорн мэдэгдэв.

Түүний хэлснээр ойрын хавьтлыг нь тодорхойлоход халдварын өөр тохиолдол илрээгүй байна.

“Clade 1b” гэх халдварлах чадвар өндөртэй шинэ хувилбарын Африк тивээс гадна бүртгэгдсэн анхны тохиолдол өнгөрсөн долоо хоногт Шведэд батлагдсан.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг шинэ хувилбарыг илрүүлсний дараа өвчний дэгдэлтийг олон улсын хэмжээнд анхаарал хандуулах шаардлагатай нийгмийн эрүүл мэндийн онц байдал гэж зарласан юм.

Лхагва гарагт Тайландын эрх баригчдын мэдээлснээр “clda 1b”-ийн халдвар нь батлагдсан хүн Тайландад ирэхээсээ өмнө нэрийг нь дурдаагүй Ойрх Дорнодын нэг улсаар дамжин өнгөрсөн байна.

Тайландад 2022 оноос хойш “Clade 2”-ын 800 тохиолдол батлагдаж байсан боловч өнөөг хүртэл “Clade 1” эсвэл “Clade 1b” хувилбаруудын тохиолдол илэрч байгаагүй аж.

Эх сурвалж: Reuters

#Сармагчны цэцэг өвчин, #тайланд, #clade 1b,