Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран анх удаа зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ. 

Чуулга уулзалтад дэлхийн 19 улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд, олон улсын 20 орчим байгууллага, олон улсын төрийн бус байгууллага болон бизнес, спорт, урлаг зэрэг салбарын эмэгтэй манлайлагчид оролцож байна.

Тухайлбал Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчид, Лаос Улсын дэд ерөнхийлөгч, Болгар Улсын парламентын орлогч дарга, Киргиз Улсын тэргүүн хатагтай, Швейцар, Беларусь, Узбекистан, БНХАУ, ОХУ, АНУ, Япон, Франц, Австрали, Турк, Куба, ИБУИНХУ болон   Олон улсын улаан загалмайн холбоо зэрэг байгууллагын өндөр албан тушаалтнууд хүрэлцэн иржээ.

Чуулга уулзалтаар:

- Байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд эмэгтэй манлайлагчдын оролцоо,
- Тогтвортой ирээдүй: Хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг,
- Цахим эдийн засаг дахь энтрепренер эмэгтэйчүүдийн оролцоо,
- Жендерийн тэгш эдийн засаг,
- Эмэгтэйчүүд охидыг чадавхжуулахад боловсролын ач холбогдол, нөлөө,
- Спорт, урлаг, соёлын салбар дахь жендерийн тэгш байдал зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцэнэ.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, #Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт,