Тель-Авив дахь еврей сүмийн ойролцоо болсон дэлбэрэлтийн хариуцлагыг Хамас болон Исламын Жихад бүлэглэлийн зэвсэгт жигүүрүүд даваа гарагт хүлээжээ.
Цагдаа нарын мэдээлснээр ням гарагийн орой дэлбэрэлтийн улмаас тэсрэх бөмбөг тээвэрлэж явсан нэг хүн амиа алдаж, хажуугаар нь өнгөрч байсан хүн шархадсан байна.
Израилын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Дэвид Менсерын хэлснээр тухайн этгээд үүргэвчиндээ тэсрэх бодис хийсэн байсан бөгөөд “хүн ам олноор цугласан газарт хүрэхээс өмнө” дэлбэрсэн гэв.
Палестины хоёр зэвсэгт бүлэглэл хамтарсан мэдэгдэлдээ “эзлэн түрэмгийлэгчдийн алан хядлага үргэлжилсээр байвал” Израилын доторх “амиа золиослох ажиллагаа” дахин нэмэгдэх болно гэжээ.
Израилын Газад хийж буй ажиллагааг буруутгахаас гадна эдгээр бүлэглэлүүд долдугаар сарын 31-ний өдөр Тегеранд Хамас бүлэглэлийн удирдагч Исмаил Ханиегийн амь насыг хөнөөсөн халдлагад Израилыг буруутай гэж үзэж байгаа.
Израилын зүгээс Ханиегийн үхлийн хариуцлагыг хүлээгээгүй бөгөөд үгүйсгээгүй.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд Израилын нутаг дэвсгэр рүү дайран орж, 1,200 орчим хүнийг хөнөөж, 250 орчим хүнийг барьцаалснаар Газын зурваст дайн эхэлсэн юм.
Үүний дараа Израил Газын зурвасын томоохон хэсгийг газрын хөрстэй тэгшилж, дор хаяж 40,000 хүний аминд хүрээд байна.
Ням гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Газын зурваст гал зогсоож, Израил болон Хамасын хооронд 10 сар үргэлжилсэн дайныг дуусгахаар Тель-Авив хотод ирснээс хойш нэг цагийн дараа тус хотод дэлбэрэлт болсон юм.
Ханиегийн үхлийн дараа Иран Израилын эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэнээр бүс нутгийг хамарсан хурцадмал байдал үүсэх магадлал нэмэгдсэн тул гал зогсоох хэлэлцээрийг яаравчлах нэн шаардлагатай болоод байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#дэлбэрэлт, #Израил, #Хамас, #Тель-Авив, #Исламын Жихад бүлэглэл,