Тайландын парламент тэрбумтан магнат, удирдагч асан Таксины охин Паэтонгтарн Шинаватраг Ерөнхий сайдаар сонгожээ.
Өдгөө 37 настай Паэтонгтарн тус улсын хамгийн залуу ерөнхий сайд бөгөөд нагац эгч Йинглакынхаа дараа тус албан тушаалд сонгогдсон хоёр дахь эмэгтэй боллоо.
Үндсэн хуулийн цэц Ерөнхий сайд асан Сретта Тависиныг огцруулснаас хойш хоёр хоногийн дараа Тайландын парламент түүнийг дараагийн удирдагчаараа сонгож байна.
Паэтонгтарн Тайландын эдийн засгийг сэргээх, гэр бүлийнх нь тэргүүлсэн өмнөх дөрвөн засаг захиргааг түлхэн унагасан цэргийн эргэлт, шүүхийн хөндлөнгийн оролцооноос зайлсхийх хүнд сорилттой тулгарах болно.
Баасан гарагт 319 дэмжсэн, 145 эсрэг санал авснаар Паетонгтарн сүүлийн хорин жилд ерөнхий сайдаар сонгогдсон Шинаватра овогтой дөрөв дэх хүн болж байна.
Түүний аав Таксин, авга эгч Йинглак зэрэг тэдний гэр бүлийн гишүүд бүгд төрийн эргэлт эсвэл үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр огцорч байжээ.
Сретта Тависиныг танхимдаа нэгэн цагт шоронд хоригдож байсан хуульч асан хүнийг томилсон шалтгаанаар мөн л үндсэн хуулийн цэц лхагва гарагт ажлаас нь чөлөөлсөн юм.
Тайландын элит сургуулиуд болон Их Британийн их сургуульд боловсрол эзэмшсэн Паэтонгтарн гэр бүлийнхээ Рэндэ зочид буудлын группт ажиллаж байгаад 2021 онд Пхе Тай намд элсэж, 2023 оны аравдугаар сард намын даргаар томилогдсон байна.
Паетонгтарныг ерөнхий сайдаар томилсноор улс орны дээд удирдлагын түвшинд шинэ эрч хүч, арга барилыг авчирч, Пхе Тайд намынхаа улс төрийн амжилтыг сэргээхэд тусалж чадна гэж олон хүн найдаж байна.
Эх сурвалж: BBC

#Тайланд улс, #Ерөнхий сайд, #Паэтонгтарн Шинаватра,