Практик буудлагын спортын карабины төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан баг тамирчид эх орондоо ирж байна.

Практик буудлагын спортын карабины дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Финландын Оулу хотод болж өндөрлөв. 35 орны 820 гаруй мэргэн бууч оролцсон энэхүү тэмцээнд манай улсаас 16 тамирчин дөрвөн багт хуваагдан хоёр ангилалд өрсөлдөхдөө гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар өнөөдөр өглөө эх орондоо ирлээ.

Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү тэмцээний гар цэнэглэлттэй нээлттэй ангилалд С.Дашдэмбэрэл алт, багийн төрөлд мөн монголчууд түрүүлжээ.

Үүнээс гадна өсвөрийнхний хагас автомат ангилалд Н.Ариг алтан медаль авсан нь мнголчууд энэ төрөлд анх удаа медаль хүртсэн явдал боллоо.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #онцлох зураг, #Практик буудлагын спортын карабины төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн,