“Чинис хаан” үндэсний музейд “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг дижитал технологид шилжүүлэх, био гэмтэл, эрсдэл түүнээс хамгаалах арга зам” хурал болж байна.

Чингис хаан Үндэсний музей, БНСУ-ын Гунжүгийн ҮИС болон ШУТИС-ийн хамтарсан төслийн хүрээнд “Соёлын өвийн хадгалалт, хамгааллын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх” сургалт зохион байгуулж байна.

Сургалтыг нээх үеэр Чингис хаан Үндэсний  музейн Сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтын хэлтсийн дарга Т.Энхтунгалаг, "Чингис хаан Үндэсний музейг анх байгуулахдаа л сан хөмрөгийн хадгалалт, хамгааллын олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглосон юм. Даавуугаар урласан соёлын өвийн үнэт бүтээлийг чийгшил, дулааны тодорхой түвшний заалт бүхий автоматаар тохируулдаг тоног төхөөрөмж бүхий тасалгаа танхимд хадгалах нөхцөлийг бүрдүүлсэн" гэдгийг онцолж байлаа.

Харин ийм шинэ тоног төхөөрөмж хараахан нэвтрээгүй музей, соёлын өвийг хадгалах хамгаалах үүрэгтэй байгууллагууд  байгааг ч энэ үеэр дурдаж байсан юм.

Уг сургалтад ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэн, Монгол банк, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн музейн 11, хөдөө орон нутгийн 22 музейн сан хөмрөг, үзмэр, эд өлгийн зүйлийн хадгалалт, хамгаалалт хариуцсан ажилтнууд оролцож байна.

#онцолсон, #live, #Соёлын өвийн хадгалалт, #“Чинис хаан” үндэсний музей,