Тавдугаар сараас хойш Грек даяар олон зуун хээрийн түймэр гараад байгаа бөгөөд даваа гарагт ой хээрийн түймэр Афины захад тулж ирсний улмаас хэд хэдэн эмнэлэг, хэдэн арван суурин, тосгоныг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.

Тус улсад зуны улиралд гал түймэр гарах нь элбэг байдаг ч уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой халалт, хуурайшилтаас болоод ой хээрийн түймэр илүү хүчтэй болж, давтамж нь нэмэгдэж байгаа аж. Энэ сард мөн Испани болон Балканы зарим хэсэгт хэт халалтаас үүдэлтэй ой хээрийн түймэр дэгдсэн байна.

Нийслэлээс хойд зүгт 35 километрийн зайд орших Варнавасын ойролцоо ням гарагийн үд дундын үед гарсан хамгийн сүүлийн хээрийн түймрийг унтраахад олон зуун сайн дурынхан, 670 гаруй гал сөнөөгч, 183 галын машин, 32 усан бөмбөгдөгч онгоц, нисдэг тэрэг оролцож байна.

Энэ оны хамгийн том ой хээрийн түймэр даваа гараг ​​гэхэд Грамматико тосгон, далайн эргийн Неа Макри хотын захиргаа болон Афины хүн ам шигүү суурьшсан хойд хэсэг, шигүү ой модтой Пентели ууланд тархжээ.

Хүчтэй салхи галын чиглэлийг байнга өөрчилж байгаа бөгөөд галд өртсөн талбайн хэмжээ 30 километрт хүрсэн байна.

Афины үндэсний цаг уурын төвийн тооцоолсноор салхины хурд ойрын хэдэн цагт улам ширүүсэх төлөвтэй байгаа аж.

Цагдаагийн байгууллага аюулд өртсөн дор хаяж 250 хүнийг нүүлгэн шилжүүлэхэд тусалсан гэж мэдэгдсэн боловч эрх баригчид тодорхой тоог хараахан хэлж чадаагүй байна.

Харин Пентели орчимд дор хаяж гурван эмнэлэг, хэд хэдэн сууринг нүүлгэн шилжүүлжээ.

Онцгой байдлын газрын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр галын дөл зарим тохиолдолд 25 метрийн өндөрт хүрч байгаа гэв.

Ням гарагийн орой Афины тэнгэрийг өтгөн утаа бүрхсэн бөгөөд хэдэн цагийн дараа түймэр хотын төвөөс зүүн хойд зүгт 23 километрийн зайд орших Дионисос хороолол болон ойролцоох дүүргүүдэд ойртож ирсэн байна.

Түүхэн дэх хамгийн дулаан өвлийн дараа, мөн урт хугацаанд хур тунадас багатай байгаа тул энэ зун Грекийн түүхэн дэх хамгийн халуун зун болох төлөвтэй байна. Наад зах нь пүрэв гараг хүртэл гал түймрийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан бөгөөд эдгээр өдрүүдэд агаарын температур 40 хэм хүрч халах урьдчилсан мэдээ гарчээ.

Эх сурвалж: Reuters

#Грек, #ой хээрийн түймэр, #Афин,