Тэрбумтан Илон Масктай зөрчилдөөнтэй байгаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро “X” платформд нэвтрэх эрхийг 10 хоногийн турш хязгаарлаж байгаагаа өнөөдөр мэдэгдэв.
Сүүлийн үед “X”-ээр дамжуулан бие биеэ доромжилж, шүүмжилснээр Маск, Мадуро нар олон нийтийн анхаарлын төвд ороод байсан юм.
Венесуэлийн сонгуулийн эрх баригчид долдугаар сарын 28-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд Мадуро 51 хувийн саналаар ялсан болохыг зарласны дараа Маск сонгуулийн үр дүнд эргэлзэж байгаагаа “X”-ээр илэрхийлсэн. Тэрээр “Венесуэлийн ард түмэн шударга, ил тод сонгууль хүртэх эрхтэй. Ардчилал ялах ёстой” хэмээн жиргэжээ.
Хариуд нь Мадуро түүнийг сонгуулийн дараа болсон эсэргүүцэл, эмх замбараагүй байдалд буруутгасан байна. “Илон Маск платформоо үзэн ядалт түгээх, манай үндэстнийг тогтворгүй болгох зорилгоор ашиглаж байна. Бид энэхүү кибер төрийн эргэлтийг тэвчихгүй” гэж жиргэжээ.
Үүнээс хойш тэдний хоорондын зөрчилдөөн улам ширүүссэн. Маск Мадурог илжигтэй зүйрлэсэн бол Мадуро Маскыг тулаанд дуудаж, Маск саналыг нь хүлээн зөвшөөрсөн билээ.
Мадуро технологийн компаниудаас зөвхөн “X”-тэй зөрчилдөөнтэй байгаа юм биш. Тэрээр энэ долоо хоногт “Meta”-ийн эзэмшдэг “WhatsApp”-ыг цэргүүд болон цагдаагийн алба хаагчдын гэр бүлд заналхийлэхэд ашигладаг гэж буруутгаад, тус аппликэйшнээс татгалзаж, оронд нь “Telegram” эсвэл “WeChat”-ийг хэрэглэхийг уриалсан байна.
Маргааны эхлэл болсон Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийг АНУ, Аргентин, Чили зэрэг улс хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, ил тод байдлыг хангах үүднээс санал хураалтын дүнг нийтлэхийг уриалсан Хятад, Орос улс Мадурогийн ялалтад баяр хүргээд байгаа.
Сонгуулийн дараа болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр Венесуэлд 23 хүн амь үрэгдэж, 2,000 гаруй хүн баривчлагджээ.
Эх сурвалж: Reuters

#илон маск, #X, #Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро,