Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр (2024.08.09) Оюу толгой төслийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудалтай танилцахаар холбогдох албаныхантай уулзлаа.
Уулзалтын үеэр Оюу толгой төслийн 2010-2023 оны санхүүгийн үзүүлэлтүүд, 2024-2051 оны бизнес, санхүүгийн төлөвлөгөө, төсөөлөл, УИХ-ын 2019 оны 92 дугаар, 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар хамтарсан ажлын хэсэг танилцуулав.
Мөн төслийн хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлууд болох Антре гоулд төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу эрчим хүчээр хангах, Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу санхүүжилтийн хүүгийн хувийг хянан үзэх, лабораторийн хяналт, үүсмэл орд, зэсийн баяжмал боловсруулж, хайлуулах үйлдвэр зэрэг асуудлаар талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дээрх асуудлуудыг шийдвэрлэх гарц, гаргалгааны талаар тодорхой санал боловсруулж ойрын үед танилцуулахыг ажлын хэсэгт даалгав.

#ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, #“Оюу Толгой”,