2030 он гэхэд Хятадад тэжээвэр амьтдын тоо баг насны хүүхдээс хоёр дахин нэмэгдэнэ гэж “Goldman Sachs” тооцоолжээ.
Тодруулбал, тус улс дахь гэрийн тэжээвэр амьтдын тоо 20-иод оны эцэс гэхэд 70 саяыг давах бол дөрөв ба түүнээс доош насны хүүхдийн тоо 40 сая хүрэхгүй байх төлөвтэй байна.
2017 онд тэжээвэр амьтдын тоо 40 орчим сая, дөрөв ба түүнээс доош насны хүүхдийн тоо 90 сая байжээ.
Хөрөнгө оруулалтын банкны хөрөнгийн шинжээч Валери Жоу “Төрөлтийн түвшин буурч, залуу үеийнхний дунд гэрийн тэжээвэр амьтан тэжээх хандлага нэмэгдэж байгаа тул тэжээвэр амьтдын тоо улам нэмэгдэх төлөвтэй байна” гэж дүгнэжээ.
Хүн амын дундах нөхөн үржихүйн насны буюу 20-35 насны эмэгтэйчүүдийн тоо буурч, залуу үеийнхэн дунд хүүхэдтэй болох сонирхол бага байгаа тул 2030 он хүртэл төрөлтийн тоо жил бүр дунджаар 4.2 орчим хувиар буурах болно гэж тайланд өгүүлсэн байна.
Хятадын гэрийн тэжээвэр амьтны талаарх тайланд тэмдэглэснээр 2023 оны байдлаар тэжээвэр амьтан тэжээдэг хүмүүсийн бараг тал хувийг 23-33 насныхан эзэлж байгаа аж.
Хятадын залуу үеийнхэн хүүхдээс илүү амьтан сонгох болсон тул тус улсын гэрийн тэжээвэр амьтдын хүнсний зах зээл 2030 он гэхэд 12 тэрбумд хүрч цэцэглэн хөгжинө гэж тус банк тооцоолсон байна. Мөн мууранд бага зай талбай шаарддаг тул гэрийн тэжээвэр муурны тоо нохойг давж гарна гэж таамаглажээ.
Хятад нь хүн ам зүйн хямралтай нүүр тулаад буй цорын ганц улс биш юм. Өмнөд Солонгос, Япон зэрэг орнуудад төрөлтийн түвшин мөн томоохон асуудал болоод байна.
Хятадын хүн ам 2023 онд хоёр дахь жилдээ дараалан буурч, 1.41 тэрбумд хүрсэн нь өмнөх оныхоос 2.08 саяар багассан үзүүлэлт юм.
Японд 2022 оны байдлаар тэжээвэр амьтдын тоо толгой 20 сая орчим байсан нь дөрөв ба түүнээс доош насны хүүхдүүдийн тооноос бараг дөрөв дахин их үзүүлэлт болохыг тайланд дурджээ.
Эх сурвалж: CNBC

#ХЯтад, #хүн ам зүй, #Goldman Sachs,