“Starliner”-аар дэлхий рүү буцаж ирэхэд аюултай гэж үзвэл “Boeing”-ийн хөлгөөр Олон улсын сансрын станцад хүрсэн НАСА-ийн хоёр сансрын нисэгчийг 2025 оны хоёрдугаар сард “SpaceX”-ийн “Crew Dragon” капсулаар буцааж авчрах боломжтой гэж албаны хүмүүс лхагва гарагт мэдэгдэв.
АНУ-ын сансрын агентлаг Бутч Вилмор, Суни Уильямс нарт зориулж “Crew Dragon”-ы дараагийн даалгаврын үеэр хоёр суудлыг хоосон үлдээх боломжит төлөвлөгөөний талаар “SpaceX”-тэй хэлэлцэж байгаа аж.
Сансрын нисгэгчдийн туршилтын даалгавар найм орчим хоног үргэлжлэх байсан ч “Starliner”-ын хөдөлгүүрийн системтэй холбоотой асуудлуудаас болж дэлхий рүү буцах хугацаа нь тодорхойгүй болоод байгаа юм.
Хэрэв НАСА “Starliner”-аар буцах нь аюултай гэж үзвэл сансрын хөлгийг хүнгүй буцаж ирэхээр тохируулна гэдгээ “Boeing”-ийн төлөөлөгч өчигдөр мэдэгдэв.
Зургадугаар сард “Starliner” дэлхийгээс хөөрөх үед хөдөлгүүрийн доголдол үүссэн байсан бөгөөд “Boeing” компани хөлгийг ОУСС-ыг хүрсний дараа шалтгааныг нь тогтоож, засахын тулд буцах хугацааг нь хойшлуулсаар байгаа. Гэсэн ч сүүлд хийгдсэн туршилтын үр дүнг харгалзан сансрын хөлөг аюулгүй буцаж ирж чадах эсэх нь улам эргэлзээтэй болжээ.
Энэ удаагийн даалгавар нь “Starliner”-ы сансрын нисэгчдийг тээвэрлэх эрхийг баталгаажуулах эцсийн туршилт байсан бөгөөд хэрэв “Starliner”-аар буцаан авчрахаар төлөвлөж байсан сансрын нисгэгчдийг “SpaceX”-ийн хөлгөөр дэлхийд авчирвал энэ нь “Boeing”-ийн хувьд томоохон цохилт болох юм.
“Starliner” ОУСС-д хамгийн ихдээ 90 хоног байх боломжтойгоос аль хэдийн 63 өдөр нь өнгөрөөд байна. Мягмар гарагийн өглөө НАСА “SpaceX”-ийн пуужин болон “Northrop Grumman”-ы капсулыг ашиглан сансрын станц руу Вилмор, Уильямс нарт зориулж нэмэлт хувцас, хоол хүнс, хангамжийг илгээсэн байна.
Энэ долоо хоногт болсон уулзалтаар НАСА-ийн Арилжааны хөтөлбөрийн албан тушаалтнууд сансрын нисгэгчдийг гэрт нь авчрахын тулд “Starliner”-ыг ашиглах эсэх тал дээр санал нэгдэж чадаагүй тул “Boeing”-д туршилт хийх, илүү их мэдээлэл цуглуулах хугацаа өгчээ.
Албаны хүний хэлснээр НАСА ирэх долоо хоногт “Starliner”-ыг ашиглах уу, эсвэл “Crew Dragon”-ийг ашиглах уу гэдгээ шийдэх гэнэ.
Эх сурвалж: Reuters

#Crew Dragon, #SpaceX, #наса, #Boeing, #Starliner,