Парис хотноо үргэлжилж буй зуны Олимпын XXXIII наадмын баг тамирчдын дунд, ялангуяа усанд сэлэлтийн тамирчдын дунд Ковид-19-ийн халдварын тохиолдол бүртгэгджээ. 

Зохион байгуулагчид ковидын халдвар авсан тамирчдыг тэмцээнээ зогсоох, эсвэл наадмыг орхихыг шаардахгүй байгаа ч багууд өөрсдийн бодлогын дагуу тус тусдаа арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж.

Мягмар гарагийн орой хэд хэдэн орны усанд сэлэлтийн багийн дасгалжуулагч La Défense Arena”-ийн талбайд амны хаалттай гарч ирсэн байна.

Их Британийн багийн тамирчин Адам Пити ням гарагийн орой 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэнийхээ дараа ковидын халдвар авснаа мэдэгджээ. Тэрээр амралтын өдрүүдэд болох буухиа сэлэлтээс өмнө эдгэрнэ гэж найдаж байгаа аж. 

Түүнчлэн Австралийн усанд сэлэгч Лани Паллистер шинжилгээний хариу нь эерэг гарсны дараа эмэгтэйчүүдийн 1,500 метрийн чөлөөт сэлэлтийн тэмцээнд орохоос татгалзжээ. Гэсэн ч Паллистер түргэн эдгэрээд пүрэв гарагт болох 4х200 метрийн чөлөөт сэлэлтийн буухиад оролцохоор төлөвлөж байгаа аж. Мөн Австралийн усан пологийн эмэгтэй багийн таван гишүүн халдвар авсан нь тэмцээн эхлэхээс өмнө батлагдсан байна.

“Swimswam.com сайтын мэдээлснээр АНУ-ын багийн Дэвид Жонстон, Люк Уитлок нар мөн вирусийн халдвар авсан бөгөөд тэднийг тамирчдын тосгоноос зочид буудал руу шилжүүлжээ.

Румын, Нидерланд, Германы багийн тамирчид, дасгалжуулагчид, арын албаны ажилчдын дунд мөн ковидын халдвар бүртгэгдсэн байна.

Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул тамирчид тэмцээнд оролцох, хэвлэлд ярилцлага өгөх, хоол идэхээс бусад үедээ амны хаалт зүүх, гараа ариутгах зэргээр болгоомжилж эхэлсэн байна.

Эх сурвалж: The Guardian

#КОВИД-19, #Олимпын наадам, #Парис 2024,