Өмнөд Солонгосын шүүх хилийн чанадад ажиллаж буй агентуудын нууц мэдээллийг задруулсан Цэргийн тагнуулын командлалын нэг албан тушаалтныг баривчлах тушаал гаргажээ.

Мягмар гарагт тус улсын Батлан ​​хамгаалах яам дээрх мэдээллийг баталсан ч мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байгаа тул нэмэлт тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Солонгосын хэвлэлд бичсэнээр Батлан ​​хамгаалахын тагнуулын командлал (KDIC)-ын нэр нь тодорхойгүй албан тушаалтан солонгос гаралтай Хятад иргэнд агентуудын хувийн мэдээллийг задруулсан аж. Тэднийг цагдан хорьсон эсэх нь тодорхойгүй байна.

Тухайн этгээд KDIC-ийн компьютерт хадгалагдаж байсан мэдээллийг хувийн зөөврийн компьютерт хуулж авсныхаа дараа гадаадын иргэнд дамжуулсан гэж “Yonhap” агентлаг мэдээлжээ.

Түүний задруулсан мэдээлэлд хилийн чанадад тагнуул хийж байсан Өмнөд Солонгосын албан бус тагнуулууд буюу хар агентууд”-ын талаарх мэдээлэл багтсан байжээ.

Албаны хүн мэдээлэл задруулснаа үгүйсгээд, зөөврийн компьютерыг нь хакердсан гэж урьдчилсан байдлаар мэдүүлсэн байна. Тус улсын эрх баригчид энэ мэдээллийг Хойд Солонгосын талд шилжүүлсэн байж болзошгүй гэж санаа зовж байгаа аж.

Харин цэргийн тагнуулын алба мэдээллийг хакердаж аваагүй гэж үзэж байгаа бөгөөд уг хэргийг анх зургадугаар сард илрүүлсэн болохыг Тагнуулын хороонд ажилладаг хууль тогтоогч Ли Сон Квын мэдэгдэв.

Уг хэрэг явдлын дараа гадаадад үүрэг гүйцэтгэж байсан агентуудыг нэн даруй эргүүлэн татсан байна.

Мэдээлэл задруулсан этгээдийг цэргийн эрүүгийн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчиж, эх орноосоо урвасан гэх үндэслэлээр шалгаж байгаа аж. 

Саяхан Өмнөд Солонгосын төлөө ажилладаг байж болзошгүй Цагаан ордны экс албан тушаалтан АНУ-д баривчлагдсаны дараа уг хэрэг нь тус улсын тагнуулын агентлаг болох Үндэсний тагнуулын алба (NIS)-д их хэмжээний хохирол учруулж болзошгүй гэж Тагнуулын хороо эмээж байгааг хууль тогтоогч Пак Сун Вон мэдэгдэв.

Эх сурвалж: Reuters

#Батлан хамгаалах яам, #Өмнөд Солонгос, #Тагнуулын хороо, #хар агент,