Украины цэргийн тагнуулын алба баруун Африкийн Мали улсад Оросын “Вагнер” бүлэглэлийн дайчдын аминд хүрсэн отолтод оролцсоноо мэдэгдлээ.
Даваа гарагт “Вагнер”-тай холбоотой “Telegram” суваг тус бүлэглэл өнгөрсөн долоо хоногт Мали дахь тулалдааны үеэр их хэмжээний хохирол амссан болохыг баталсан байна.
“Вагнер” болон Малигийн зэвсэгт хүчин хүнд зэвсэг, дрон, амиа золиослогч бөмбөгдөгчөөр зэвсэглэсэн Туарегийн салан тусгаарлах хүчин болон жихад бүлэглэлийн эвслийн эсрэг таван өдрийн турш “ширүүн тулалдсан” бөгөөд хөлсний бүлгийн олон дайчин, тэр дундаа командлагч Сергей Шевченко амь үрэгдсэн гэж тус суваг мэдээлэв.
Даваа гарагт Украины Цэргийн тагнуулын ГУР агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Андрей Юсовын мэдэгдсэнээр “босогчид шаардлагатай мэдээллийг авсныхаа дараа Оросын дайны гэмт хэрэгтнүүдийн эсрэг амжилттай цэргийн ажиллагаа явуулах боломжтой болсон” гэжээ.
Украины цэргийн албан хаагчид тулалдаанд оролцсон эсвэл тус улсад байгаа эсэхийг Юсов тодруулаагүй байна.
“Вагнер”-ыг Владимир Путиний эртний танил Евгений Пригожин байгуулсан бөгөөд хилийн чанад дахь Москвагийн цэргийн ажиллагааг хариуцаж ирсэн. Тус бүлэглэл Украин дахь хамгийн ширүүн тулалдаануудад оролцож, өөрийн хүчээ ихэвчлэн шоронгийн хоригдлуудаар бүрдүүлдэг байв.
Мөн Африк даяар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн зун төрийн эргэлт хийх оролдлого нь бүтэлгүйтсэний дараа Пригожин онгоцны ослоор амь үрэгдсэн ч “Вагнер”-ын Африк дахь нөлөө хэвээр байна.
Даваа гарагт “Kyiv Post” сонин Украины далбааг барьж буй Малигийн босогчдын гэрэл зургийг нийтэлжээ. “Вагнер”-ын цэргүүдийн ажиллагаа явуулдаг өөр нэг газар болох Суданд Украины хүчин идэвхтэй байгаа нь Киевийн Москватай хийж буй тэмцэл дэлхий даяар тарсны нэг илрэл юм.
“Вагнерын байгаа Африкийн орнууд Москвагийн хувьд алт, алмаз, байгалийн хий, газрын тос зэрэг баялгийг эзэмших боломжийг олгодог ашиг сонирхлын бүс бөгөөд мөнгө нь Оросын түрэмгийллийг санхүүжүүлэхэд зарцуулагддаг” гэж Киев дэх Украины Аюулгүй байдал, хамтын ажиллагааны төвийн захирал Серхи Кузан Украин яагаад Африк дахь “Вагнер”-ын хүчийг онилж байгааг тайлбарлажээ.
Түүнчлэн “Устгагдсан дайчдын нэлээд хэсэг нь Украинд цэргийн туршлага хуримтлуулж, хэдэн зуу, хэдэн мянган дайны гэмт хэрэг үйлдсэн ... үүнийхээ төлөө тэд шийтгэгдэх ёстой бөгөөд Оросын дайны гэмт хэрэгтнүүд хэзээ ч аюулгүй байж чадахгүй гэдгээ мэдэх ёстой” гэж Кузан хэлэв.
Эх сурвалж: The Guardian