Хойд Солонгос өнгөрсөн 24 цагийн дотор Өмнөд Солонгосын агаарын орон зай руу хог дүүжилсэн 500 орчим бөмбөлөг илгээсэн нь нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг тасалдуулж, орон сууцны дээвэр дээр гал гарахад хүргэсэн тухай Өмнөд Солонгосын албаныхан пүрэв гарагт мэдэгдэв.
Эдгээр агаарын бөмбөлгүүд нь Өмнөд Солонгос дахь тус улсын дүрвэгчид болон идэвхтнүүдийн явуулдаг суртал ухуулгын кампанит ажлын хариу гэж Умардын зүгээс тайлбарлаж байгаа.
Лхагва гарагт Умардын агаарын бөмбөлгөөс болоод Сөүлийн Гимпо нисэх онгоцны буудал онгоц хөөрч, буух үйл явцыг хоёр цагийн турш зогсооход хүрсэн болохыг Солонгосын нисэх онгоцны буудлын корпорац мэдэгдэв.
Сүүлийн долоо хоногт агаарын бөмбөлгүүд нь Инчон хотын олон улсын нисэх онгоцны буудлын хөдөлгөөнд хэд хэдэн удаа нөлөөлсөн байна.
Түүнчлэн агаарын бөмбөлөг Сөүл хотын ойролцоох Кёнги мужийн орон сууцны барилгын дээвэр дээр шатсан тохиолдол гарчээ.
Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлснээр зарим хогтой бөмбөлгүүдэд цагтай төхөөрөмж суурилуулсан нь гал түймэр гаргаж болзошгүй байгааг анхааруулав.
“Хогтой агаарын бөмбөлөг дээр цаг хэмжигч бэхлэгдсэн байдаг. Энэ нь тодорхой хугацаа өнгөрсний дараа бөмбөлгийг хагалж, хогийг тараах үүрэгтэй” гэж Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хорооны хэвлэлийн төлөөлөгч Ли Сон Жун хэвлэлийн бага хурал дээр тайлбарлажээ.
Түүний хэлснээр пүрэв гарагт ихэвчлэн цаас, хуванцар хог бүхий 480 агаарын бөмбөлөг Өмнөд Солонгост унасан байна.
Эх сурвалж: Reuters

#Агаарын бөмбөлөг, #Өмнөд Солонгос, #Хойд солонгос,