Олимпын наадмын нээлтийн ёслолд оролцох уран бүтээлчдийн нэрс нээлт болох хүртэл нууц байдаг. 

Гэсэн ч интернэт орчинд дуучин Леди Гагаг энэ баасан гарагт Сена мөрний эрэг дээр болох Парис-2024-ийн нээлтийн арга хэмжээнд оролцоно гэсэн цуурхал таржээ.

Түүнээс гадна Селин Дион, Дуа Липа, Ариана Гранде, Францын дуучин Аяа Накамура зэрэг дуучид цуурхалд өртсөн байна.

Энэ долоо хоногийн эхээр NBC News”-ийн мэдээлснээр Гага, Дион нар зуны Олимпын XXXIII наадмын өмнө Парист хүрэлцэн ирсэн байна. 

Францын Le Parisien сонинд бичсэнээр Дион Олимпын наадамд Эдит Пиафын L'Hymne à l'amour дууг дуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ нь Stiff Person Syndrome-оор өвчилсөн гэдгээ ил болгосноос хойших, “Courage” аялан тоглолтоо цуцалснаас хойших түүний анхны тоглолт байх болно. 

Мягмар гарагт TMZ”-ийн мэдээлснээр Дион уг арга хэмжээнд 2 сая доллароор дуулах гэнэ. 

Парисын Олимпын нээлт Францын нийслэлийг дайран урсдаг домогт Сена мөрний эрэгт, түүхэндээ анх удаа цэнгэлдэх хүрээлэнд бус гадаа болж байгаагаараа онцлог.

Нээлтийн ёслолд 10,000 гаруй тамирчин, олон арван нөлөө бүхий улс төрчид оролцоно.

Эх сурвалж: The Hollywood Reporter

#Парис-2024, #Олимпын нээлт, #Леди Гага, #Селин Дион,