Өнөөдөр Балбын нийслэл Катмандуд “Saurya Airlines”-ийн зорчигч тээврийн онгоц хөөрөх үедээ осолдож, шатсаны улмаас 18 хүн амиа алджээ.
Онгоцоор нэгдүгээр сард ашиглалтад орсон Покхара хотын шинэ нисэх онгоцны буудал руу онгоцны засвар үйлчилгээ хийхээр явж байсан 17 техникийн ажилтан болон нислэгийн багийн хоёр гишүүн зорчиж явсан ба ослоос зөвхөн нисгэгч нь амьд үлдсэн байна.
Иргэний нисэхийн ерөнхий газрын Эрэн хайх, аврах ажиллагааг зохицуулах төвийн мэдээлснээр Покхарыг чиглэн явж байсан онгоц орон нутгийн цагаар 11:15 орчимд Трибхуван олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрснөөсөө хэдхэн минутын дараа осолдсон байна.
Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр нисгэгч нүд, духандаа гэмтэл авсан боловч амь насанд нь аюулгүй гэв.
Осол гарах үед ойролцоо байсан эх сурвалжийн хэлснээр онгоц газар мөргөөд шатсан байна. Дараа нь дэлбэрэлт болсон гэжээ.
Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Трибхуван олон улсын нисэх онгоцны буудлын албанаас мэдээлснээр онгоц газраас хөөрмөгц нэг минутын дотор осол болсон бөгөөд хөөрсөн даруйдаа “зүүн тийш эргэх ёстой байсан ч баруун тийш эргэсэн” гэжээ.
Онгоц пүрэв гарагаас эхлээд нэг сарын хугацаатай засвар үйлчилгээнд орох байсан аж.
Балбад цаг агаарын таагүй байдлаас эхлээд зохицуулалтын алдаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалсан осол олон гардаг бөгөөд агаарын тээврийн салбарынх нь аюулгүй байдлын үзүүлэлт муудаа ордог.
2023 оны нэгдүгээр сард нисгэгчийн алдаанаас болж “Yeti Airlines”-ийн онгоц осолдож, дор хаяж 72 хүн нас барж байв.
Энэ нь 1992 онд Пакистаны олон улсын агаарын тээврийн онгоц Катмандугийн нисэх онгоцны буудалд ойртож байхдаа осолдож, 167 хүний амийг авснаас хойш Балбад болсон хамгийн олон хүний аминд хүрсэн агаарын осол болсон юм.
Эх сурвалж: BBC

#Балба, #Катманду, #Saurya Airlines,