Венец хот дөрөвдүгээр сарын 25-аас долдугаар сарын 14-ийг хүртэл хугацаанд сонгогдсон 29 өдөр нь жуулчдаас төлбөр авах хөтөлбөрийг туршсан бөгөөд албаны хүмүүс туршилт амжилттай болсныг мэдэгдсэн байна.
Венец хотын дарга Луижи Бругнарогийн мэдэгдсэнээр туршилтын хугацаанд 2,425,310 евро буюу ойролцоогоор 2,64 сая доллар орж иржээ. Хотын удирдлагууд анх 700,000 евро буюу ойролцоогоор 762,163 доллар цуглуулна гэж тооцоолж байсан аж.
Таван еврогийн төлбөр нь зөвхөн өдрөөр аялах хүмүүст хамааралтай бөгөөд зочид буудалд хоноглосон хүмүүс төлбөр төлөөгүй.
Энэ хугацаанд нийт 3,618,114 хүн Венец хотоор аялахаар бүртгүүлснээс 1,398,084 нь зочид буудалд байрласан тул төлбөрөөс чөлөөлөгдсөн байна.
Мөн сонгогдсон өдрүүдэд хотод зорчсон 651,254 ажилчин, 466,819 оюутан, 217,589 оршин суугч төлбөрөөс чөлөөлөгджээ.
Үүнээс гадна хотын оршин суугчид дээр зочилсон 78,224 хүн, тус хотод төрсөн, папын айлчлал зэрэг шашны үйл ажиллагаа, соёлын арга хэмжээнд оролцсон зэрэг бусад шалтгаанаар 107,146 хүн төлбөр төлөөгүй байна.
Мэдээллээс харахад өдрөөр ирдэг аялагчдын тоо бямба болон ням гарагт илүү их байсан бөгөөд төлбөртэй өдрүүдэд хотод ирэх хүмүүсийн тоо аажмаар буурсан үр дүн гарчээ.
Хотын захирагчийн алба туршилтыг “амжилттай болсон” гэж дүгнээд, цаашид үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн байна.
Эх сурвалж: CNN

#итали, #Венец, #аялал жуулчлалын татвар,