Олимпын наадмын үеэр Израилын багийн тамирчдыг 24 цагийн хамгаалалт авахаа Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин мэдэгдэв.
Дарманин ням гарагийн орой телевизэд өгсөн ярилцлагадаа, Палестины зэвсэгт дайчид Израилын багийн 11 хүнийг хөнөөсөн Мюнхений олимпоос хойш 52 жилийн дараа болж буй зуны Олимпын наадмын үеэр Израилын тамирчдыг хамгаалахаа амласан байна.
Хэт зүүний үзэл баримтлалтай Нугаршгүй Франц (LFI) намын хууль тогтоогч Томас Портес Израилын багийн тамирчдыг Франц улс таатай хүлээж авахгүй гээд, тэднийг наадамд оролцохыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулахыг уриалсан нь ийм алхам хийхэд хүргэжээ.
Портес “Парист Олимпын наадам эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Би энд Израилын тамирчдыг Парист хүлээж авахгүй гэдгийг хэлэхээр зогсож байна. Израилын тамирчдыг Парист болох Олимпын наадамд оролцохыг зөвшөөрөхгүй” гэж хэлсэн байна.
Даваа гарагт мөн Францын Гадаад хэргийн сайд Стефан Сежурн Брюссельд Европын холбооны Гадаад хэргийн сайд нартай уулзахдаа “Би Францын нэрийн өмнөөс, Израилын багийг Францад тавтай морилохыг урьж байна” гээд, Израилын төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахаа мэдэгдсэн байна.
“LFI”-ийн зарим хууль тогтоогчид Портесийн мэдэгдлийг хамгаалж байгаа ба түүний нэг нь болох намын ахлах албан тушаалтан, хууль тогтоогч Мануэль Бомпард “Израилын засгийн газар олон улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчиж байгаа тул тус улсын тамирчдыг Олимпын наадамд төвийг сахисан далбаан дор оролцохыг шаардах нь зүй ёсны хэрэг” гэж “X” дээр бичжээ.
1972 онд Мюнхений халдлагад амиа алдсан Израилын тамирчдын дурсгалыг хүндэтгэх ёслолыг Парис хотын захиргааны гадаа зохион байгуулах байсан ч Израилын баг тамирчдыг тойрсон аюулгүй байдлын асуудлаас болоод тус улсын элчин сайдын яам руу шилжүүлсэн байна.
33 дахь удаагийн зуны Олимпын наадам баасан гарагт Парис хотод эхэлнэ.
Сена мөрний эрэг дээр болох нээлтийн ёслолд оролцох эсэхээ Израилын тамирчид өөрсдөө шийдэх бөгөөд Израилын албаныхан эсэх талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Эх сурвалж: Reuters

#Парис-2024, #Франц, #Олимпын наадам, #Израилын баг тамирчид,