Тэрбумтан Илон Маск өөрийн “SpaceX” болон “X” компанийн төв байрыг Калифорни мужаас Техас руу нүүлгэхээ мэдэгджээ.
Тэрээр сургуулийн ажилтнуудыг сурагчдын хүйсийн чиг баримжааны талаарх мэдээллийг эцэг эхэд нь задруулахыг хориглосон Калифорни мужийн шинэ хуулийг эсэргүүцэж байгаа тул ийм шийдвэрт хүрсэн хэмээн мэдэгдсэн байна.
Маск ковидын хязгаарлалтаас болоод “Tesla”-ийн төв байрыг 2021 онд Техас руу нүүлгэсэн бөгөөд түүнээс хойш тэрээр АНУ-ын улс төрд улам бүр оролцох болсон.
Амралтын өдрүүдэд тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трампыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол мягмар гарагт Трампын кампанит ажилд сар бүр $45 саяыг хандивлахаа мэдэгдсэн байна.
Сургуулиуд сурагчдынхаа хүйсийн баримжааг эцэг эхчүүдэд тайлагнах ёстой юу гэсэн асуудал сүүлийн үед АНУ-д маргааны гол сэдэв болоод байгаа.
ЛГБТК эрхийн төлөө тэмцэгчид сурагчдын хувийн нууцыг хамгаалах ёстой гэж үзэж байгаа бол зарим нь эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ талаарх мэдээллийг мэдэх эрхтэй гэж маргаж байгаа аж.
Трансжендэр охинтой Маск транс хүмүүсийг дэмждэг болохоо мэдэгдэж байсан ч төлөөний үгний тал дээр бухимдалтай явдгаа илэрхийлж байсан удаатай.
Мөн өнгөрсөн жил трансжендэр хүмүүст зориулсан дааврын эмчилгээг гэмт хэрэгт тооцуулдаг болгохын тулд лобби хийхээ мэдэгдэж байв.
Тэрээр мягмар гарагт “X” дээр бичсэн жиргээндээ “Гэр бүлүүд болон компаниудын аль алинд нь халдсан энэ хууль болон түүнээс өмнөх бусад олон хууль тогтоомжийн улмаас ‘SpaceX’ төв байраа Калифорни мужийн Хоторн хотоос Техас мужийн Старбаз руу нүүлгэхээр боллоо” гэж өгүүлжээ.
Харин “X”-ийг Остин руу нүүлгэх шийдвэрээ тайлбарлахдаа Маск Сан Франциско хотын нөхцөл байдлыг шүүмжилсэн байна: “оффис руугаа орж гарахын тулд хангалттай л хар тамхинд донтогчдоос бултлаа” гэжээ.
Эх сурвалж: BBC

#SpaceX, #илон маск, #Калифорни муж, #X,