Тайландын нийслэл Бангкок хотын тансаг зэрэглэлийн зочид буудлын өрөөнөөс зургаан хүний цогцос олджээ. Цагдаа нар хэргийг шалгаж байгаа бөгөөд хэрэг явдалтай холбоотой долоо дахь хүнийг эрэн сурвалжилж байна.
Амиа алдсан гурван эрэгтэй, гурван эмэгтэй бүгд Вьетнамын иргэд байсан бол хоёр нь Америкийн давхар иргэншилтэй байжээ. Цагдаагийн ажилтны мэдэгдсэнээр эдгээр хүмүүс бямба болон ням гарагт Бангкокт ирж, “Grand Hyatt Erawan” зочид буудалд буусан байна.
Тэд өөр өөр өрөөнд буудалласан боловч цогцос нь нэг өрөөнөөс олдсон бөгөөд ямар ч ил харагдах шарх байгаагүй аж.
Цагдаа нар хохирогчдыг хордсон байж болзошгүй гэж таамаглаж байгаа ба амиа хорлолт биш, санаатай аллага гэж үзэж байгаа юм байна.
Мягмар гарагийн орой тус зочид буудалд цагдаагийн өндөр албан тушаалтнуудын хамт Тайландын Ерөнхий сайд Сретта Тависин зочилжээ. Тэрээр аялал жуулчлалын салбарт нөлөөлөхөөс сэргийлж уг асуудлыг шуурхай мөрдөн шалгах тушаал өгсөн болохыг засгийн газар мэдэгдэлдээ дурдсан байна.
350 гаруй өрөөтэй, тансаг зэрэглэлийн дэлгүүр, ресторанаараа алдартай “Grand Hyatt Erawan” зочид буудал нь Бангкок хотын аялал жуулчлалын алдартай дүүрэгт байрладаг.
Аялал жуулчлал нь Зүүн өмнөд Азийн хоёр дахь том эдийн засгийн гол хөшүүрэг бөгөөд 2023 онд тус улсад 28 сая хүн зочилж, 1.2 их наяд бат буюу $33.71 тэрбумын орлого оруулж байсан бол тус улсын засгийн газар энэ жил 35 сая гадаадын жуулчин хүлээж авна гэж тооцоолсон байна.
Гэвч өнгөрсөн аравдугаар сард “Grand Hyatt Erawan”-ын ойролцоох тансаг зэрэглэлийн худалдааны төвд буун дуу гарч, хоёр гадаадын иргэн амиа алдсаны дараа аялал жуулчлалын салбарт нь тогтворгүй байдал үүссэн.
Улмаар засгийн газраас итгэлцлийг нэмэгдүүлэх хүрээнд аялагчдын очих дуртай алдартай газруудын хамгаалалтыг чангатгасан юм.
Мөн илүү олон хүн татахын тулд хэд хэдэн улсын визний хугацааг уртасгаж, визнний шаардлагаас чөлөөлсөн билээ.
Эх сурвалж: Reuters

#тайланд, #Бангкок, #Grand Hyatt Erawan,