Копенхаген хот хог хаягдал цуглуулах, нийтийн тээврээр зорчих зэргээр байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаанд оролцсон жуулчдыг үнэгүй хоол, соёлын арга хэмжээ, аяллаар урамшуулах шинэ туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна.
Тус хотын аялал жуулчлалын газар болох “Wonderful Copenhagen”-ы мэдэгдэлд дурдсанаар “CopenPay” нэртэй туршилтын хөтөлбөр долдугаар сарын 15-аас наймдугаар сарын 11-ний хооронд хэрэгжих гэнэ.
Аялагчид энэ хугацаанд Дани улсын Үндэсний галерейд хуванцар хог хаягдал авчирснаар хог хаягдлаар урлагийн бүтээл бүтээх урлангаар зочлох боломжтой бол хотын алдартай дулааны станц руу дугуйгаар эсвэл нийтийн тээврээр очвол барилгын дээвэр дээрх цанын зам дээр цанаар гулгах боломжтой аж.
Үүнээс гадна хотын фермд сайн дурын ажил хийх зэрэг олон төрлийн үй ажиллагаанд оролцсоноор музейгээр үнэ төлбөргүй аялах, завь үнэгүй түрээслэх, орон нутагт тариалсан хүнсээр хийсэн цагаан хоол амтлах боломжтой байна.
Данийн нийслэл нь үзэсгэлэнтэй архитектур, дэлхийн стандартад нийцсэн хоол хүнс, аюулгүй, цэвэр, ногоон орчин зэргээрээ гадны аялагчдын дунд алдартай.
Мөн дугуй унахад тохиромжтой бөгөөд дугуйн зам нь 382 километр үргэлжилдэг, хотын иргэдийн 62 хувь нь тогтмол дугуй унадаг байна.
“Wonderful Copenhagen”-ы гүйцэтгэх захирал Миккел Ааро Хансен “CopenPay-ийн тусламжтайгаар бид хүмүүст байгаль орчинд ээлтэйгээр Копенхаген хотыг илүү ихээр мэдрэх боломжийг олгох болно. Гол нь тааламжтай, байгаль орчинд ээлтэй, утга учиртай, мартагдашгүй туршлагыг бий болгох явдал юм” гэж шинэ хөтөлбөрийг тодорхойлжээ.
Аялагчид газрын зураг дээрээс хөтөлбөртэй хамтарч буй 20 гаруй газартай танилцах боломжтой аж. Туршилтын төсөл амжилттай хэрэгжвэл цаашид тогтмол хэрэгжүүлэх гэнэ.
Саяхан Барселон, Канарын арлууд болон Майоркад аялал жуулчлалын байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг эсэргүүцсэн жагсаал цуглаан болсон билээ.
Тэгвэл “Wonderful Copenhagen” аялал жуулчлалыг хүрээлэн буй орчинд дарамт үзүүлдэг бус эерэг, ээлтэй болгох ёстой гэж үзэж байна. Ингэхийн тулд “зорьсон газар руугаа хэрхэн зорчих, юу хэрэглэх, нутгийн иргэдтэй харилцах харилцаандаа анхаарах” нь чухал болохыг Хансен тэмдэглэв.
Эх сурвалж: CNN

#Аялал жуулчлал, #Дани, #Копенхаген,