Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгоор шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газар нь Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллана.
Энэ 16 яамны нэг нь Боловсролын яам юм. Өмнөх засгийн газарт Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан Л.Энх-Амгалан өнөөдөр залуу сайд П.Наранбаярт тамгаа хүлээлгэж өглөө. Тамга хүлээлцэх ёслолд 2012-2016 онд салбарын сайдаар ажиллаж байсан, өнөөгийн Засгийн газрын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр оролцсон юм.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбарын сайдаар ажиллах хугацаандаа эрхзүйн шинэчлэлийг иж бүрнээр нь хийж Боловсролын багц хууль, Шинжлэх ухаан технологийн тухай хуулиудыг УИХ-аар батлуулсан. Ингэснээр гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль байх зорилгод ойртож, боловсролын чанарын ялгааг бүх түвшинд арилгах үүд хаалга нээгдсэн юм. Тодруулбал
- Хөтөлбөрийн шинэчлэл
- Санхүүжилтийн тогтолцоо
- Үнэлгээний аргачлал
- Багш бэлтгэх
- Удирдлага менежмент
- Цахим шилжилт гэсэн үндсэн суурь шинэчлэл хэдий нь гараанаас гараад байна.
Шинээр томилогдсон Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдрийг хүртэлх хийсэн ажлуудыг тасалдуулалгүй үргэлжлүүлж, төрийн ажлын залгамж чанарыг хадгална гэдгээ илэрхийллээ.

#БШУЯ, #Боловсролын сайд П.Наранбаяр,