Швейцар улс Европын холбооноос Москвагийн эсрэг саяхан зарласан нэмэлт арга хэмжээг хэрэгжүүлж, Оросын эсрэг авах хориг арга хэмжээгээ өргөтгөхөөр болсныг тус улсын засгийн газар өнөөдөр мэдэгдлээ.
Швейцарын Эдийн засгийн яам ЕХ-оос зургадугаар сарын 24-нд зарласан Оросын эсрэг ээлжит багц хориг арга хэмжээг онцолж, өөрийн эрх мэдлийн хүрээнд дахин 69 хувь хүн, 86 аж ахуйн нэгжид хориг арга хэмжээ авахаа мэдэгдэв.
Хориг арга хэмжээнд голчлон бизнес эрхлэгчид, суртал ухуулагчид, цэргийн албан хаагчид, шүүхийн байгууллагын ажилтнууд, Украины хүүхдүүдийг албадан гаргахад оролцсон хүмүүс болон Оросын Холбооны аюулгүй байдлын албаны (ФСБ) ажилтнууд багтсан байна.
Шинэ хоригт мөн Оросын батлан хамгаалах салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд болон хориг арга хэмжээг тойрон гарахад оролцож буй санхүү, худалдааны салбарын компаниуд багтжээ.
Ингэснээр Швейцарын хориг арга хэмжээний жагсаалтад орсон Оросын аж ахуй нэгж, хувь хүний тоо 2,200-г давсан байна.
Түүнчлэн Швейцарын засгийн газар Оросын суртал ухуулга, худал мэдээлэл түгээх кампанит ажил үргэлжилсээр байгааг харгалзан “Европын дуу хоолой”, “РИА Новости”, “Известия”, “Российская газета” зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд сурталчилгаа явуулахыг хоригложээ.
ЕХ-оос ялгаатай нь Швейцар эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өргөн нэвтрүүлэгт хориг тавиагүй байна.
Шинэ арга хэмжээ орон нутгийн цагаар мягмар гарагийн 18:00 цагаас хүчин төгөлдөр болох гэнэ.
Эх сурвалж: Reuters

#Европын холбоо, #Швейцар, #Оросын эсрэг хориг,