Ливаны зэвсэгт Хезболла бүлэглэл ахлах командлагчдынхаа үхлийн хариуд Израилын хойд хэсэг рүү 200 гаруй пуужин харваж, дрон илгээжээ.

Хариуд нь Израилын арми Ливаны өмнөд хэсэгт байрлах Хезболлагийн “цэргийн бүтэц” болон бусад объектуудыг онилсон байна.

Ливаны хэвлэлд мэдээлснээр Израилын дрон Хуула хотод цохилт өгсний улмаас нэг хүн амиа алджээ.

Энэ нь есөн сарын хугацаанд болсон хамгийн том цохилтуудын нэг байв.

Хезболла бүлэглэлийн командлагч Мохаммед Нима Нассер Ливаны өмнөд хэсэгт орших Тир хотын ойролцоо Израилын агаарын цохилтод өртөн амиа алдсан бөгөөд мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн бүлэглэлийн хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг юм.

Израилын арми Насерыг Ливаны баруун өмнөд хэсгээс пуужин харвадаг Хезболлагийн Азиз ангид тушаал өгдөг баолон тооны террорист халдлага удирдсан гэж буруутгажээ.

Түүнчлэн түүнийг өнгөрсөн сард хөнөөсөн өөр нэг командлагч Талеб Сами Абдуллагийн хамтрагч гэж тодорхойлсон байна. Абдуллагийн үхлийн хариуд Хезболла мөн нэг өдрийн дотор Израилын хойд хэсэг рүү 200 гаруй пуужин харваж байв.

Аравдугаар сарын 7-нд Газад Израил болон Хамасын хооронд дайн эхэлснээс хойш бараг өдөр бүр Израил-Ливан хил дамнан гал нээж байна.

Хезболла бүлэглэл Газын дайнд Ираны дэмжлэгтэй Палестины бүлэглэлийг дэмжиж байгаа юм.

Одоогийн байдлаар Ливанд 400 гаруй хүн амь үрэгдсэний дийлэнх нь Хезболлагийн дайчид бол Израилд амиа алдсан 25 хүний ихэнх нь цэргүүд аж.

Хезболлагийн цохилтын дараа пүрэв гарагт Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху тус улсын хойд хэсэгт аюулгүй байдлыг сэргээхээ амлаад, Ливаны эсрэг хатуу кампанит ажилд бид нэг зарчмыг тогтоосон. Бидэнд хор хөнөөл учруулсан хэн бүхэн үхэх болногэж мэдэгдэв.

Эх сурвалж: BBC

#Израил, #Ливан, #Газын дайн, #Хезболла,