Өнөөдөр НАТО-ийн 32 гишүүн орны элчин сайд нар Брюссель дэх эвслийн төв байранд хуралдаж Нидерландын Ерөнхий сайд Марк Рюттег дараагийн удирдагчаар сонгохоор тохиролцлоо.
Түүнтэй хамт энэ албан тушаалын төлөө өрсөлдөж байсан Румын улсын Ерөнхийлөгч Клаус Иоханнис олон нийтийн анхаарлыг татаж чадаагүй тул өнгөрсөн долоо хоногт нэрээ татаж байгаагаа зарласнаар Рютте эвслийг удирдах нь тодорхой болсон юм.
Арваад жил НАТО-г удирдсан Йенс Столтенберг аравдугаар сарын 1-нд албан тушаалаа хүлээлгэн өгснөөр Рютте түүнийг залгамжлах болно.
Рютте ажлаа хүлээн авах хугацааг тэсэн ядан хүлээж байгаагаа мэдэгдэв.
“Эвсэл бол бидний хамтын аюулгүй байдлын тулгын чулуу хэвээр байх болно. Тиймээс би энэ байгууллагыг удирдахдаа хөнгөн хуумгай хандахгүй” гэж “X” платформд бичжээ.
Өнгөрсөн жил энэ албан тушаалыг сонирхож байгаагаа мэдэгдсэнийхээ дараа Рютте эвслийн гол гишүүд болох АНУ, Их Британи, Франц, Герман зэрэг орнуудаас дэмжлэг авсан юм.
Бусад нь, ялангуяа энэ албан тушаалд өөрийн бүс нутгаас хүн сонгох хүсэлтэй байсан Зүүн Европын орнууд чимээгүй байв.
Гэвч тэд эцсийн дүндээ Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг хатуу шүүмжилдэг, Украины үнэнч холбоотон Рюттег дэмжлээ.
Столтенберг мөн Рюттег эвслийн дараагийн тэргүүнээр сонгогдсонд баяртай байгаагаа илэрхийлэв.
“Марк бол жинхэнэ трансатлантист, хүчирхэг удирдагч, зөвшилцлийг бий болгодог хүн. “Найдвартай гарт НАТО-г орхиж байгаадаа итгэлтэй байна” гэж тэрээр мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

#Нато, #Нидерланд, #Марк Рютте,