Энэ жилийн хаж мөргөл хэт халалтын үетэй давхцаж, зарим үед Цельсийн 50 хэмийн температур бүртгэгдсэний улмаас дор хаяж 1,301 хүн нас барсан бөгөөд тэдний дийлэнх нь зөвшөөрөлгүй мөргөлчид болохыг Саудын Араб мэдэгдэв.

Тодруулбал, амиа алдагсдын дөрөвний гурваас илүү нь албан ёсны зөвшөөрөлгүй, зохих сэрүүцүүлэх байранд нэвтэрч, мөргөлд зориулсан тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх эргүй хүмүүс байжээ.

Мөн зарим нь өндөр настай эсвэл архаг өвчтэй хүмүүс байсан талаар Саудын Арабын албан ёсны мэдээллийн агентлаг SPAмэдээлэв.

Эрүүл мэндийн сайд Фахд Аль-Жалажелын хэлснээр эрүүл мэндийн байгууллагууд хагас сая орчим мөргөлчид тусламж үйлчилгээ үзүүлсний 140 мянга гаруй нь зөвшөөрөлгүй байсан ба зарим нь одоо ч эмнэлэгт хэвтсэн хэвээр байгаа гэв.

Саудын Арабын зүгээс халалтын үед үүсэж болох эрсдэлийн талаар анхааруулж, мэдээлэл түгээх хүчин чармайлт гаргасан гэж мэдэгдэж байгаа ч хаж мөргөлийг илүү аюулгүй болгох тал дээр хангалттай зүйл хийгээгүй, ялангуяа агааржуулагчтай майхан, албан ёсны хаж тээвэр зэрэгт хамрагдах боломжгүй бүртгэлгүй мөргөлчдийн хувьд шүүмжлэлд өртөөд байна.

Саудын Арабын цаг уурын үндэсний төвөөс мэдээлснээр мөргөлийн үеэр Мекка хотод агаарын хэм дээд тал нь 51.8 хэмд хүрчээ.

Амиа алдсан хүмүүсийн 658 нь Египет, 200 гаруй нь Индонез, 98 нь Энэтхэгийн иргэд байгаа бол үлдсэн нь Пакистан, Малайз, Йордан, Иран, Сенегал, Судан, Иракийн автономит Курдистан мужийн иргэд байгаа аж.

Хаж бол лалын шашинтнуудын ариун Мекка хотод жил бүр болдог мөргөл бөгөөд муслим хүн амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа мөргөл үйлдэх ёстой байдаг.

Саудын Арабын мэдээлснээр энэ жил 1.8 сая орчим хүн мөргөлд оролцсон байна.

Хажийн зөвшөөрлийг улс орнуудад квотын системээр хуваарилж, хувь хүмүүст сугалаагаар олгодог.

Гэсэн хэдий ч зардал нь өндөр тул олон хүн зөвшөөрөлгүйгээр мөргөлд оролцохоор Саудын Арабыг зорьдог бөгөөд баригдсан тохиолдолд саатуулагдах, албадан гаргах эрсдэлтэй тулгардаг байна.

Энэ жилийн хувьд хаж мөргөлийн өмнө Саудын Арабын эрх баригчид олон зуун мянган зөвшөөрөлгүй мөргөлчийг Меккагаас хөөсөн гэж мэдэгдсэн ч амиа алдсан зөвшөөрөлгүй мөргөлчидтэй холбоотой үр дагавар нэмэгдсээр байна.

Эх сурвалж: BBC

#саудын араб, #хаж мөргөл, #Мекка,