Мягмар гарагт Израилын генералууд Ливан руу довтлох төлөвлөгөөнд гарын үсэг зурснаа зарласны дараа тус улсын Гадаад хэргийн сайд Израил Кац Хезболлатай дайтах шийдвэр гаргахад ойрхон байгааг анхааруулав.

Ливаны зэвсэгт бүлэглэл Израилын Хайфа зэрэг хэд хэдэн хот дахь цэргийн болон иргэний объектуудын дроноор бичсэн 9 минутын дүрс бичлэг нийтэлсний дараа Израил ийнхүү хурц мэдэгдэл хийжээ.

Газын дайнтай зэрэгцэн Хезболла болон Израилын хооронд хил дамнасан халдлагууд эрчимжээд байгаа энэ үед уг бичлэгийг заналхийлэл гэж олон хүн үзэж байна. Израил Хезболлагийн ахлах командлагчийг устгасны дараа өнгөрсөн долоо хоногт Израилын хойд хэсэг Хезболлагийн дайралтад өртсөн билээ.

Хезболлагийн тэргүүн Сайед Хассан Насралла Хайфагийн боомтод хохирол учруулахаар сүрдүүлсний дараа Катз “X” платформд “Бид Хезболла ба Ливаны эсрэг тоглолтын дүрмийг өөрчлөх шийдвэр гаргахад тун ойрхон байна. Бүрэн хэмжээний дайн зарлавал Хезболла устаж, Ливан бут цохигдох болно” гэж анхааруулжээ.

Мягмар гарагт мөн Израилын зэвсэгт хүчин Ливаны эсрэг байлдааны төлөвлөгөөг баталснаа мэдэгдсэн байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Сайед Хассан Насралла Хайфа хотын дээгүүр тагнуулын дрон нисгэж байснаа мэдэгдэж байв.

Мягмар гарагт “Telegram”-д нийтэлсэн бичлэгт Израилын “Төмөр дээвэрхамгаалалтын систем, пуужингийн хөдөлгүүрийн агуулах, радар, боомтууд, газрын тосны агуулах, нисэх онгоцны буудал болон хэд хэдэн орон сууцны хорооллыг харуулсан байна.

Хезболла энэ бичлэгийг “эхлэл” гэж тодорхойлсон тул цаашид Израилын нутаг дэвсгэрийн гүнийг харуулсан илүү олон бичлэг нийтлэгдэж магадгүй юм.

Түүнчлэн Ливаны парламент дахь Хезболлагийн хууль тогтоогч Ибрахим Мусави дүрс бичлэгийн талаар “Хезболлагийн зарласан зүйлийг та бүхэн харлаа. Гэхдээ үүний цаана илүү агуу зүйл байгаа! Энэ нь Хайфагаас ч цааш үргэлжлэх болно” гэж олон нийтийн сүлжээгээр мэдэгджээ.

2006 оны Израил-Хезболлагийн дайны үеэр Хезболлагийн тэргүүн Насралла “зэвсэгт бүлэглэл Хайфа руу болон Хайфагийн цаадах руу пуужин харвана” гэж анхааруулж байв.

Эх сурвалж: The Guardian

#Израил, #Ливан, #Хезболла,