“Virgin Australia” компанийн “Boeing 737-800” загварын онгоц даваа гарагийн орой Квинстаунаас Мельбурныг чиглэн хөөрсөн боловч удалгүй хөдөлгүүрт нь гал гарч, Шинэ Зеландад ослын буулт хийжээ.

Нислэгийн хяналтын вэбсайтаас харвал онгоц хөөрснийхөө дараа баруун зүгт Мельбурн руу бус, шууд Куинстаун хотоос урагш чиглэн ниссэн байна.

67 зорчигч, багийн зургаан гишүүнтэй онгоц хөөрснөөсөө хойш 50 минутын дараа өмнө зүгт 150 километрийн зайд орших Инверкаргилл хотын нисэх онгоцны буудалд аюулгүй газарджээ. Онгоцыг газардахад галын машинууд хүлээж байсан ба яаралтай арга хэмжээ авсан байна.

“Virgin Australia”-ийн үйл ажиллагаа хариуцсан ахлах ажилтан Стюарт Аггс “Одоогоор зорчигчдод болон багийн гишүүдэд ямар нэгэн гэмтэл учирсан мэдээлэл байхгүй гэж мэдэгдэв.

“New Zealand Herald”-ын зорчигчдоос иш татан мэдээлснээр онгоц хөөрснөөс 10 орчим секундийн дараа маш чанга чимээ сонсогдож, баруун хөдөлгүүрт нь гал гарч эхэлсэн байна. Онгоцны ахмад дараа нь шувуун сүрэгтэй мөргөлдсөн талаар мэдэгджээ.

Мягмар гарагт Квинстаун нисэх онгоцны буудлын гүйцэтгэх захирал Глен Саури хөдөлгүүрт шувуу орсон нь ослын шалтгаан болсон байх хамгийн өндөр магадлалтай гэж хэлсэн ч “инженерүүд хөдөлгүүрийг шалгах хүртэл батлах боломжгүй” гэж мэдэгдсэн байна.

Онгоц шувуутай мөргөлдөх эрсдэл байдаг боловч ховор тохиолддог болохыг тэрээр хэлэв. Нисэх буудлын зүгээс ойролцоох өвс ногоог богино байлгах, ойр орчимд ус тогтоохгүй байх зэргээр эрсдэлийн менежментийн арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлдэг байна.

Түүний хэлснээр хөөрөхөөс хоёр минутын өмнө хөөрөх зурвасыг шалгасан ба шувууны идэвхжил бүртгэгдээгүй гэв.

Шинэ Зеландын агаарын тээврийн зохицуулагчийн цахим хуудсанд бичсэнээр тус улсад нисэх онгоц шувуутай мөргөлдөх магадлал 10,000-д дөрөв байдаг байна.

Эх сурвалж: The Guardian

#Онгоцны осол, #Шинэ Зеланд, #Virgin Australi,