Лхагва гарагт Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод хууль тогтоогчид төсвийг танах шинэчлэлийг хэлэлцэж байх зуур Конгрессын гадна эсэргүүцэгчид цагдаа нартай мөргөлджээ.

Барууны үзэлтэй Ерөнхийлөгч Хавьер Милэйгийн санал болгосон улс орны эдийн засгийг сэргээх зорилготой багц арга хэмжээнд эдийн засгийн онц байдал зарлах, тэтгэвэр тэтгэмжийг танах, ажилчдын эрхийг бууруулах зэрэг багтжээ.

Зүүний үзэлтэй улс төрийн намууд, үйлдвэрчний эвлэл, нийгмийн байгууллагууд энэхүү арга хэмжээг эсэргүүцэж байгаа аж.

Лхагва гарагт жагсагчид Конгресс руу орохын тулд цагдаа нар руу чулуу шидсэнээр мөргөлдөөн эхэлсэн бөгөөд орон нутгийн хэвлэлүүд болсон үйл явдлыг “тулааны талбар” гэж тодорхойлов. 

Ажиглагчид болон сөрөг хүчний парламентын гишүүдийн мэдээлснээр олон арван жагсагч болон цөөн хэдэн парламентын гишүүн эмнэлгийн тусламж авсан байна. Хууль тогтоогч Сесилия Мороогийн хэлснээр дор хаяж таван сөрөг хүчний парламентын гишүүн эмнэлэгт хүргэгджээ.

Дор хаяж 20 цагдаа шархадсан бөгөөд аюулгүй байдлын алба 15 хүнийг баривчилсан байна.

Жагсагчид хэвлэл мэдээллийн байгууллагын машиныг оролцуулаад хоёр машиныг галдан шатаасны дараа цагдаа нар эсэргүүцлийг дарахын тулд нулимс асгаруулагч хий, усан буу ашигласан байна.

Ерөнхийлөгч Милей бага хурлын үеэр “Бид Аргентиныг өөрчилнө, дэлхийн хамгийн либерал улс болгоно” гэж мэдэгдсэн бол түүний ажлын алба Төрийн эргэлт хийх гэж оролдсон “террористууд”-ыг нухчин дарж буй аюулгүй байдлын хүчнийхэнд талархал илэрхийлэв.

Сенат дахь хуулийн төслийн хэлэлцүүлэг лхагва гарагт 36-36 саналаар тэнцсэн ч танхимын тэргүүн, Дэд ерөнхийлөгч Виктория Вилларруэль дэмжсэн санал өгснөөр эдийн засгийн шинэчлэлийн төлөвлөгөөг урьдчилсан байдлаар баталсан байна.

328 зүйл бүхий хуулийн төслийг одоо зүйл бүрээр хэлэлцэх ёстой. Дараа нь пүрэв гарагт эцсийн байдлаар батлах төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC

#Аргентин, #Буэнос-Айрес, #Ерөнхийлөгч Хавьер Милэй, #эдийн засгийн шинэчлэлийн төлөвлөгөө,